Samstag, 9. Februar 2013

Сар шинийн мэнд!

Хайртай үл таних багш минь ээ
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Ийм гоё мэндчилгээ явуулсанд чинь маш их баярлалаа. Та нартаа ч гэсэн баярын мэнд хүргэе!
Хайртай үл таних сурагчиддаа:
Барааг нь хараагүй ч буурь нэгтэй
Сургийг нь сонсоогүй ч суурь  нутагтай
Садан төрөл цусан  ураг нэгэн
Сайхан монгол гайхам нэр ижил
Сайн нөхөд та нартаа
Сар шинийн мэнд хүргэе!

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen