Donnerstag, 21. Mai 2015

Хэлний сертификатууд

Дрэздэн хотын Техникийн Их Сургууль (www.tu-dresden.de) ингэж бичсэн байна:

Хэрэв хэлний бэлтгэл хийхгүй шууд хичээлдээ орох бол доорх хэлний мэдлэгийг хангасан байна:
  • TestDaF mindestens 4x4
  • mindestens DSH 2
  • DSD II
  • C2 des Goethe-Institutes
Хэрэв хэлний бэлтгэл хийхгүй, ирээд DSH-ийн шалгалт өгөх бол:
  • C1 Zertifikat
  • B1/B2 Zertifikat + C1 түвшний курст явж байгаа гэсэн тодорхойлолт
Хэрэв хэлний бэлтгэл DSH-д хийх бол:
  • B1 Zertifikat + B2 түвшний курст явж байгаа гэсэн тодорхойлолт
Хэрэв хэлний бэлтгэл Studienkolleg-т хийх бол:
  • A2 Zertifikat + B1 түвшний курст явж байгаа гэсэн тодорхойлолт

Samstag, 9. Mai 2015

1 jil helnii beltgeld suugaad ih surguulida oroh bolomj baidag bolu?

sain baina uu? tanii blogoor zochilhod ta ih german helnii medlegtei mundag hun bn.Tged tanias ym asuuh gsiin. Yaj german heliig sain surah ve? arga baigaa yu? heldee tiim sain bish ch germand 1 jil helnii beltgeld suugad ih surguulida oroh bolomj baidag bolu?
Сайн байна уу,
Би германд 10 гаруй жил сурч амьдарсан болохоор хэлний түвшин маань тодорой хэмжээнд хүрсээн. Мэдлэгийг маань үнэлсэнд баярлалаа. Герман хэл, эсвэл бусад хэлийг сайн бөгөөд хурдан сурахад шилэгдсэн арга гэж байхгүй дээ...Кино үзэх, ном унших, шахуулж шалгуулах гээд янз бүрийн аргууд байдаг л юм байна лээ. Чухам аль нь үр дүнтэй вэ гэдэг тэр аргуудыг хэрэгжүүлж байгаа хувь хүнээс нь л шалтгаална. Хурдан гэж яарах хэрэггүй. Харин "эртхэн гараад аажуу алхаж бай" Тэгвэл зорилгодоо хүрэх магадлал чинь орой гараад хурдан яваад хүрэхээс өндөр байна.
Сониуч бай, "энийг юу гэдэг юм бол, ингэж хэлэхийг яаж хэлдэг юм бол?" гээд хүмүүсээс асуу, интэрнэтээр хай. Сониуч байвал чи асууна, асуувал хариулт олно, тэгээд чи мэддэг болно.

Хэлэндээ сайн биш бол угаасаа оюутны виз чинь гарахгүй. Иймд тэр B2, C1 түвшний мэдлэгийг олох хэрэгтэй. Нэгэнт эдгээр түвшнийг системчилж хуваасан байгаа тул тэр мэдлэгийг мөн системтэй заалгаж сурсан нь дээр. Ямар ч байсан чи хэлнийхээ түвшинг тодорхойлуулчихаад нэг хэлний дамжаанд яв. Болж өгвөл герман багштай юмуу германд мэргэжил эзэмшсэн багштай дамжаа байвал зүгээр.
Чи монголд ямар ч хэлний мэдлэг, сертификаттай болоод ирсэн, германд  дахиад  шалгалт өгч хэлний бэлтгэл хийх хэрэгтэй эсэх, хэрэгтэй бол хэдэн семестэр хийх ёстойг чинь тэгээд хэлээд өгнө. Би хувьдаа 1,5 жил, анхан, дунд, дээд шатны бэлтгэлд суусан. Дашрамд нь хэлэхэд би 15 жилийн өмнө анх германд ирж байжээ. Тэр үед миний хэлний мэдлэг "0" байсан.(Гэхдээ л элчингийн ярилцлагад тэнцсэн 2 хүний нэг нь би, нөгөөх нь нэг герман хэлний багш хүүхэн байсан.)Хэдийгээр би элчингийн шалгалтанд тэнцсэн ч гэсэн энэ нь " лекцэнд суугаад бүхнийг ойлгоно" гэдгээс хэдэн бээр хол. Тийм ч учраас хэлний бэлтгэлээ анхан шатнаас нь эхэлсэн.
Хэрэв чи монголд байхдаа хэлээ сайн сураад ирвэл энд ирээд хэлний бэлтгэлд 1,2 семестэрийн дотор их сургуульд сурах болзлоо хангаж болно.

Чамд амжилт хүсье

Бетта

Dienstag, 5. Mai 2015

Герман хэлний түвшин

Stufe Түвшин
Allgemein
Ерөнхий
Jugendliche
Өсвөр үе
Studium
Оюутны сургалт
Beruf
Ажил мэргэжил
A1
SD1
Fit 1

BULATS (BUsiness LAnguage Testing Service)
A2
SD2
Fit 2

B1
B1
B1

B2
B2

TestDaF(Test Deutsch als Fremdsprache)
C1
C1

TestDaF
C2
(Хамгийн дээд түвшин)
GDS
(Großes Deutsches Sprachdiplom)

GDS

Германд сурахын тулд B2, C1, C2, TestDaF -эдгээрийн аль нэгийг хангасан байх шаардлагатай

Гёте институтийн вэб-рүү доорх линкээр ороод өөрийн герман хэлний мэдлэгээ шалгаарай

http://www.goethe.de/cgi-bin/einstufungstest/einstufungstest.pl

Dieser Test hat 30 Aufgaben und dauert ca. 15-20 Minuten.
Энэ тест 30 даалгавартай ба 15-20 минут үргэлжилнэ.

Beispiel/example/Жишээ


0. Die Familie Müller hat ------ Kinder.
A kein B keine C keinen D keiner E ???
Lösung/answer: B

Германд сурах

... bi germani ih surguuli ywh huselt bgaamaa harin yg yaj yuunaas ehleg estgoo mddeguee harin ta mash sn medeh ym shig sangdaadaad tgd ene talaar medeelel ogoj tuslaachee gj asuuj bnaa. Bayrllaa

sain baina uu,

 www.uni-assist.de orood uz. germanii buh surguuliud baigaa. mun surguuliudad hezee yaj burtguuleh bolon tulbur etr ni bugd baigaa. oros, english, france, spain heleer harj bolno.

junaas ehleh ve gevel:
- helee surch ehel. surch ehelsen bol saijruulj, gunzgiiruul
- yavsan helnii kurseesee her udaan heden tsag yavsan gerchilgee av.
- bolj ugvul Ulaanbaatart Goethe institut jumuu elchin deer avdag tuvshin togtooh shalgaltand orood tuvshnee alban yosoor togtoolgo.
- tegeed deerh web-ruu orood medeellee avaad, ali surguulid yamar material, hezee gehed yavuul gesen bna, ter yosoor hii.
- elchin deer bas yamar shaardlaga tavidagiig medeh shaardlagatai. bi mongold bailgui udsan bolohoor sain medehgui bna. minii ued 10 jiliin atestat, ih surguulid surdag bol surgaltiin devter, tugssun bol diplom, helnii medlegteig gerchilsen, haana yamar damjaand, heden tsag yavsan gedgiig gerchilsen gerchilgee, ochood ediin zasgiin huvid uuriiguu batlan daana gesen mungunii jumuu iveen tetgegchiin batalgaa. Ene bugdiig alban yosnii orchuulagchaar orchuuluulaad, heden huvi noteriataar batluulaad elchind ugnu. (ene talaar germanii elchin deer medeelliin sambar deer ni bichsen baidag. Mongol dahi germanii elchin deer ojutnii material huleej avdag udur ni ochood ene talaar medeelel avchih)
-bas mongold baihdaa diplom jumuu, ih surguulid surch baigaagaa germanii elchingeer batluulchih heregtei. uuniig APS gedeg.

amjilt huseye!

Montag, 4. Mai 2015

Auf Anderen Wegen - Andreas Bourani - Өөр өөр замаар + Орчуулга

Чи алхахыг хүснэ, би харин үсэрмээр байна
Чамайг ярихаар би дуулмаар байдаг
Чи ул үндэс ярьж байхад би нисэж дүүлмээр
Хоорондоо ярих ч юмгүй чимээгүй холдсоор
Хайр хайчаа вэ
Би өөрийгөө залуу, харин чи өөрийгөө хөгшин
Гэж бодсоор бид унаж байна, бидэнд барьц алга
Бид хөдлөх хэрэгтэй гэвч
Би тэгье гэж чи үгүй гэнэ
Бид өөр өөр замаар явж байна

Дахилт (2x):
Миний зүрх чинийхээс хурдан цохилно
Нэг юм шиг хамт цохилохоо байжээ
Хоёулаа ганц ганцаараа илүү гялалзах юм
Хувь заяа ийм байх ёстой бололтой

Болдог юм яг болдгоороо л давтагдаж
Бүр улиг боллоо, хэтэрлээ
Биднийг юу холбож эсвэл салгаж байгааг
Би асуухаа ч больсон, учир нь би
Бид сууриндаа л эргэлдээд байгааг мэдэж байна
Хоёулаа амьсгалах хэрэгтэй байна
Хуучин хальсыг сэтэртэл ургах хэрэгтэй байна
Тэгэхэд бид өөрсдийгөө олж харна
Тэг дундуур нь амьдралд шумбана
Тэгээд хоёулаа өөр өөр замаар явна
  
Дахилт

Би чамайг чөлөөлж тавьлаа, гэвч
Чамайгаа хайрласаар байх болно
Чи миний нэгэн хэсэг хэвээрээ үлдэнэ
Би чамайг чөлөөтэй тавьлаа
Чамайгаа хайрласаар байх болно
Чөлөөтэй – хайрласаар байх болно

 Дахилт

...
Магадгүй ийм л байх ёстой юм шиг байна
Ийм л байх ёстой юм шиг байна
Ийм л байх, ийм л байх, ийм л байх...