Montag, 22. August 2016

A2 Унших/Lesen

Энэ тест мөн 3 хэсгээс бүрдэнэ. Хэсэг бүрт та бүхэн сонингийн хайчилбар юмуу бяцхан мэдээлэл уншиж түүнд холбогдох 5 асуултын зөв хариултыг чагтална. Таньд 20 минут байна.
Хариултыг сонирхсон үед өгөх болно :)

Donnerstag, 18. August 2016

A2, Сонсох Тест

Энэхүү сонсох загвар тест нь 3 хэсгээс бүтэх бөгөөд хэсэг тус бүрт 5 даалгавар хийнэ. Энэ даалгаврууд нь үсэг чагтлах, зөв буруу доогуур зурах гэх мэтчилэн бичихэд их хугацаа шаардагдахгүй. Бүх текстүүдээ сонсож асуултанд хариулахад таньд ердөө л 20 минут өгөгдөнө.
Гэвч сүрдэх хэрэггүй, энэ загварыг сонсоод хийгээд үз. Хэцүү биш. Харин төгсгөлд нь хариултын тусгай хуудас дээр хариултын үсгүүдээ дахиж бичихээ мартваа. Үүнийг бас энэ 20 минут дотор амжуулах ёстой шүү!
Зөв хариултыг мэдэхийг хүсвэл мэйл бичих юмуу чатад бичээрэй. Амжилт!