Mittwoch, 16. Februar 2011

Tанилцах/ sich vorstellen

Албан ёсоор хүнтэй танилцахдаа:
  • Anrede/Хандлага-үргэлж “Sie“ буюу “Та” гэж хандана.
  • Guten Tag -Сайн байна уу? Эсвэл: Hallo -Сайн уу?
  • Auf Wiedersehen -Баяртай

Германчууд дотнын хүмүүс, гэр бүлийнхэн, хамаатан садан найз нөхдөө өөрөөсөө хөгшин байсан ч “Чи” гэж дууддаг (Duzen), харин танихгүй хүн юм уу ажил хэргийн харьцаатай хүмүүсээ хичнээн залуу байсан ч “Та” гэдэг (Siezen). Удаан хамт ажилласан эсвэл танилцаад удаад эхлэхээрээ мэдээж хэзээ нэгэн цагт нэгнийгээ Duzen болж эхлэнэ л дээ. Гэхдээ энэ саналыг албан тушаал өндөр юм уу ахмад хүн нь эхэлж тавьсан тохиолдолд та саналыг нь хүлээн авч тухайн хүнтэй “Duzen“ болж болно. Үүнээс өөр тохиолдолд та танихгүй хүнийг чи гэх юм уу даргынхаа өөдөөс “хоёулаа одоо биенээ “ Duzen” болуул яасан юм бэ?” гэх юм бол та ихээхэн бүдүүлэг хүнд тооцогдоод зогсохгүй ажлаасаа халагдаж ч магад.

Албаны үед өөрийгөө танилцуулахдаа Овог нэрээ (Familienname) хэлдэг бол амралт зугаалга болон үдэшлэг цэнгээний үеэр хүмүүс хоорондоо Өөрийн нэрээ (Vorname) хэлж танилцдаг.
 -Sehr angenehm!- Танилцахад таатай байна.

Ингээд эхэлж танилцахад тавигддаг хэдэн асуулт хариултуудыг энд бичлээ:

- Wie heißen Sie? Wie heißt du?- Таныг/чамайг хэн гэдэг вэ?
- Mein Name ist.../Ich heiße...Миний нэрийг...гэдэг/ Намайг ... гэдэг


-Wie geht es (=geht´s) Ihnen/ dir?-Та/ чи сайн уу?
-Danke. Es geht mir gut. Und du/Sie -Баярлалаа. Би сайн. Харин чи/та сайн уу?

- Was machen Sie beruflich? ...-st du...?- Та/чи юу хийдэг, ямар мэргэжилтэй вэ?
- Ich bin Lehrer/in, Verkäufer/in, Ingenieure...Би Багш, Худалдагч, Инженер...
§Тухайн хүн эмэгтэй бол түүний мэргэжлийн ард “-in“ залгадаг. Жишээлбэл:
Fahrer -эрэгтэй жолооч, Fahrerin- эмэгтэй жолооч§

- Wie lange machen Sie das schon?- Та энэ ажлыг хир удаан хийж байна вэ?
- Ich mache das seit ... Jahren. Би үүнийг … жилийн өмнөөс хийж байна.

- Wo arbeiten Sie?- Та хаана ажилладаг вэ?
- Ich arbeite in ...

- Was und Wo studierst du?- Чи хаана ,юу сурдаг вэ?
- Ich studiere an der … Universität. Би … Их сургуульд сурдаг.

- Im wie vielten Semester bist du?- Чи хэддүгээр семестр вэ?
- Ich bin im … Semester

- Wie Alt bist du?- Чи хэдэн настай вэ?
- Ich bin ...Jahre alt.

- Was machst du in deiner Freizeit?- Чи чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
- Ich lese Buch(ном уншдаг), jogge(гүйдэг), fahre Fahrrad(дугуй унадаг).

- Interessierst du dich für Fussball?- Чи хөл бөмбөг сонирхдог уу?
- Natürlich! Ich bin ein fan von...Тэгэлгүй яах вэ, би чинь ...-ийн Фэн нь шүү дээ.

- Wofür interessierst du dich?- Чи юу сонирхдог вэ?
- Ich interressiere mich für Kunst.- Би урлаг сонирхдог.

- Was ist dein Hobby?- Чиний хобби юу вэ?
- Ich sammele Briefmarken.- Би марк цуглуулдаг.

Tschüss-Баяртай 
Bis dann- Түр баяртай
Bis bald- Удахгүй уулзатлаа баяртай
Bis zum nächsten Mal- Дараачийн удаа уулзатлаа баяртай