Dienstag, 30. September 2014

APS- Германы элчин сайдын яам дээр

APS- Akademische Prüfstelle буюу их дээд сургуульд сурдаг болон сурсан хүмүүс Герман улсад сурахын тулд монголд (хятдад, вьетнамд) сурсан нь үнэн гэдгийг өөрийн улс дахь Германы элчин сайдын яамаар шалгуулаад эцэст нь ярилцлаганд ордог. Энэ ярилцлага нь ямар нэг хэл болоод дүрмийн ярилцлага биш. Үүнийг та англиар ч өгч болно. Гол нь элчингийн ажилтантай та харилцан ярилцах чадвартай байж,  асуултанд нь зөв хариулах хэрэгтэй. Элчингийн хүн танаас сурч байсан болон сурч байгаа мэргэжилтэй чинь холбоотой маш энгийн зүйлүүд асууна. Хичээл ордог багш нарын чинь ч тухай асууж мэднэ. Энэ ярилцлагын зорилго нь таны өгсөн мэдүүлэг, бичиг баримт чинь үнэн бодитой эсэхийг шалгахад оршино. Энэ шалгалтанд орох гэж байгаа бол өөрийн сурч буй мэргэжлийг германаар юмуу англиар танилцуулаад хэлчихдэг, яагаад германд сурах гэж байгаагаа мөн хэлж чаддаг байх хэрэгтэй.

 01.12.2014-с Улаанбаатар дахь Германы элчин дээр ярилцлага авч эхлэх юм байна.
 Үүний тулд 24.10.2014 гэхэд бүх бичиг баримтаа өгч бүртгүүлсэн байх юм байна.

TestDaF- Аман шалгалтын жишээнүүд

эхийг: deutschlernen-blog.de

TestDaF-Beispiel Mündlicher Ausdruck 

Aufgabe 1 – “Orientierungswoche für ausländische Studienanfänger”

Das Internationale Zentrum Ihrer Hochschule bietet eine Orientierungswoche für ausländische Studienanfänger an. Sie möchten an den Veranstaltungen der Orientierungswoche teilnehmen. Sie rufen beim Sekretariat des Internationalen Zentrums an.
Stellen Sie sich vor.-Та өөрийгөө танилцуул
Sagen Sie, warum Sie anrufen- Та ямар учраас утсаар ярьж буйгаа хэл
Fragen Sie nach Einzelheiten zu den Angeboten der Orientierungswoche.- Мэдээлэл чиглэл өгөх долоо хоногт болох үйл ажиллагаануудын талаар нэг бүрчлэн асуу


 Aufgabe 2 – “Haustiere”

Sie treffen sich mit einigen

DSH, TestDAF ялгаа

DSH  нь intern буюу герман улс дотроо, их дээд сургуулиудад авдаг шалгалт. Энэ шалгалтанд орохын тулд тус сургуульд суралцах урилга авсан байх ёстой.

TestDaF нь extern буюу Герман улсад суралцахаар ирэхээсээ өмнө байгаа улсдаа өгдөг шалгалт. Дэлхий даяар 96 улсад 450 орчим энэ шалгалтыг өгөх цэгүүд байдаг байна.  Манайд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль дээр байдаг ба дараачийн  TestDaF  13. November 2014 юм байна.: http://www.uh.edu.mn

Захиа: Герман хэл сурах

sain baina uu,
sariin daraa hariu bichij baigaadaa uuchlalt huseye. 9 sard bi мash ih ajiltai bailaa l daa. Odoo l neg amisgaa avahtaigaa bolj bna. Ohin chini helee surch ehelsen uu? Hicheeliinh ni hajuugaar damjaand yavah tsag baival ehleed  neg gazar anhan shatnii kurst yavsan ni deer gej bi bodoj bna. 15 nastai huuhed biye daaj surahad junii turuund ter surch baigaa zuiliinhee talaar hen negneer zaalgasan, umnu ni sonsson bh heregtei. bolj ugvul ue tengiin, ijil sonirholtoi huuhduudtei hamt yavah heregtei. Suuritai bolson tsagt sonirhol, shaardlaga bhad tegeed odoo tsagt internet gedeg sayhan jum bna. heregtei jumaa uhaad l olchihdog bolson shuu dee. Tsaashid germand, german heltei gazar surah gej bgaa bol 16, 17-toigoos ni tuvshing ni totoolgoj baigaad neg sayn tuvd (Goete, Naturschutz tovuud german bagshtai jum shig blee) 3-6 sar yavchihdag ni deer bh. Gehdee gol surah hun ni huuhed chini buguud tuund l surah sonirhol bh heregteig ta medeej medej bgaa. Huuhedde zaaval sur gej bitgii tulgan shaardaarai. Harin ene heliig surah sonirholiig ni uduuh jum l yarij, joohon ch gesen amjiltiig ni anzaarch, magtaj  baigaarai.
Etsest ni helehed ali ch tuvshnii, heden ch nastai hun, haana ch german heliig surch baihad minii gargasan nom sayn tushig bolj chadna shuu. Medeej surguuli, damjaa buhen uuriin gesen gariin avlagatai, tuuniigee l baridag. Gehdee alivaa zuiliig zuvhun neg tsegees bish olon tsegees harj harizuulj surah jum bol uldets ni arvin bna.

Amjilt huseye!

Freitag, 12. September 2014

Germanbetta 1 худалдаанд гарлаа

Germanbetta 1 номын маань нээлт 17.09.2014 нд Интерном номын төв байранд 17-18 цагийн хооронд болох гэж байна. Монголоос ордог "сурагчидтайгаа" биеэрээ уулзах боломж гарч байгаад би маш их баярлаж та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Номны зарагдах үнэ 27000 төгрөг, нээлтийн үеэр 22000-өөр зарагдана. Та бүхний хэрэгцээнд нийцсэн ном байх болно гэж найдаж байна.
Зарагдаж буй дэлгүүрүүд:
Билэгт их дэлгүүр, Интерном, Мир, Азхур, Мажестик номын дэлгүүрүүд