Mittwoch, 1. Oktober 2014

9-p сар

Сайн байцгаана уу?
Герман хэл  сонирхогч миний блогийн зочид оо,

Блогийн хичээлүүдээ эмхтгэн  гаргаж байгаа номныхоо эхний дэвтрийг хэвлүүлж, түүнийхээ нээлтийг хийж, номын дэлгүүрүүдэд түгээж дуусаад ирлээ. Анхны номоо гаргаж буй надад Үндэсний 16 дах удаагийн номын баярт оролцох азтай завшаан тохиолдсонд би маш их баяртай байна.




 Жил бүр энэ сайхан баярыг зохион байгуулдаг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Номын соёлт ертөнц” ТББ-ийн хамт олонд гүнээ талархаж буйгаа илэрхийлэе.