Mittwoch, 30. Januar 2013

Fragesatz/ Асуух өгүүлбэр/Aagii


Сайн байна уу танай блог үнхээр хүнд хэрэгтэй зүйлийг өгч чадсан блог байна
Олон хүнд ач туссаа өгч байгаа гэдэгт итгэж байна
Харамсалтайн би саяхан мэдлээ
Би 2 юм асуух гэсэн юмаа:


1 Чи надтай хамт явах уу?
Kommst du mit mir ? гэж асууж болдог
Би чамтай хамт явах уу?
Komme ich mit dir?яагаад ингэж асууж болдоггүй юм бэ
2 Биеийн төлөөний үгээр асууж болдог уу би уг нь болдоггүй гэж боддог
Жнь Sie kommen morgen einmal später? Rufen Sie bitte an
---------------------------------------------------------------------------------
 sayn  uu, Aagii?
minii blog chamd hurch baigaad bi bas ikh bayartai bna. ingeed asuultand chini hariulaya:
1. Kommst du mit mir ? - чи надтай хамт очих (явах) уу? гэж  асууж болдог мөртлөө Komme ich mit dir?-Би чамтай хамт очих уу? гэж асуудаггүй. Үүнийг чи сайн анзаарсан байна.Үүний оронд  Soll ich mit dir kommen?- Би чамтай хамт очих (явах) хэрэгтэй юу? гэж асуудаг. Эхний асуултан дээр үйлдлийн эзэн хүнээс нь шууд энэ асуулт (Kommst du mit mir ?) гарч байна. Үүнийг асууж байгаа хүний зүгээс эргэлзээ байхгүй байна гэсэн үг. Харин  дараагийн асуултыг  (Soll ich mit dir kommen?) үйлдлийн гол эзэн хүнд хоёрдогч хүн тавьж байгаа агаад энэ хүн түүнтэй хамт явах хэрэгтэй эсэхээ мэдэхгүй байгаа тул ...хэрэгтэй юу? гэж асуудаг. Яг энэ асуулт шиг ер нь германаар өөрийн зүгээс хэн нэгэнд хэрэгтэй, тустай байж болох юмыг асуухдаа  Soll ich/das/er/sie (sollen wir,sie) etwas machen?(би/бид/тэд/энэ/тэр ингэх үү, тэгэх үү?) гэж асуудаг.

2. Би энэ асуултны жишээг ойлгохгүй байна. Та маргааш оройтож ирэх үү? гэсэн асуулт уу? хэрэв тэгэж байгаа бол einmal гэдгийг хас. Тэгээд Sie kommen morgen später? гэх юм бол Та маргааш оройтож ирэх юмуу?( гэсэн үү?) гэсэн утгатай лавласан асуулт болно. Гэхдээ ярианы хэлэнд л ингэж асуудаг. Угтаа бол энэ дүрмийн хувьд буруу (Асуух  өгүүлбэр асуух үгээр юмуу үйл үгээр эхэлдэг). Харин хар ярианд ингэж асууж болно. Бас Rufen Sie bitte an.-Та яриарай. гэдэг өгүүлбэр дүрмийн хувьд буруу ч бас ярианы хэлэнд ингэж хэлэгддэг.  Ингэж бичих юм бол харин буруу.

Захиа бичиж, асуулт тавьсанд чинь баярлалаа Аагий.
Хариулт ойлгомжгүй бол дахиж асуугаарай, чамд амжилт хүсье!

Bettina

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen