Mittwoch, 19. Oktober 2016

Герман хэлний цагуудын хэрэглээний ялгаа

Герман хэлэнд байдаг 6 цагийг та бүхэн одоо мэддэг болсон байх.
Эдгээр цагийг бүгдээрээ Өнөөдөр-Одоо, Өнөөдөр- Өнөө өглөө, Маргааш, Нөгөөдөр, Өчигдөр, Уржигдар гэдэг өдрүүдээр цаг хугацааны шугаманд тавьж үзье.
Үүнийг эхэнд хүмүүсийг маш их төөрөгдүүлдэг өнгөрсөн цагийн 3 хэлбэрийн тухай товч тодруулга хэлье.
Герман хэлний 3 өнгөрсөн цаг: Präteritum, Perfekt, Plusquamperfekt.
Präteritum-ыг голдуу бичгийн хэлэнд хэрэглэдэг ба  ном зохиол, үлгэр домог болон тайлан бүртгэл, судалгаа гаргалгаа, захиа дурдатгал унших явцад та бүхэн энэ цагтай их тааралдах болно: Er lernte 2 Jahre lang Deutsch.- Тэр 2 жилийн турш герман хэл үзэв/үзжээ/үзсэн.
Харин Perfekt цагийг ярианы хэлэнд голдуу хэрэглэдэг: Er hat 2 Jahre Deutsch gelernt.- Тэр 2 жил герман хэл үзсэн.
Plusquamperfekt (PQ)-ийг бараг дангаар нь хэрэглэдэггүй ба өнгөрсөн зүйлийг ярьж байхад тэрнээс өмнө болчихсон байсан юмыг дурьддаг тул ямагт Präteritum цагтай хамт өгүүлбэрт ордог:
Зочид бүгдийг идсэний (PQ) дараа хөргөгч хов хоосон болсон/байсан (Prät).
Энд: Хөргөгч хоосон болохоос өмнө зочид бүгдийг идсэн. Эсвэл: Эхлээд зочид бүгдийг идсэн, дараа нь хөргөгч хоосон болсон. Иймд эхэлж болсон зүйлийг Plusquamperfekt цаг дээр дараа нь болсон зүйлийг Präteritum цаг дээр бичнэ.

1.  Одоо цаг = Präsens. Энэ цаг бол ойлгомжтой бизээ. Яг одоо, одоогоор болж байгаа зүйлсийг энэ цагаар илэрхийлэх ба "тэгэж/ингэж байна, тэгэж/ингэж байгаа, ер нь тэгдэг/ингэдэг" утгатай тул Одоо үргэлжилж байгаа цаг ч гэдэг. Мөн хэдхэн хормын дараа, удахгүй болох нь тодорхой юмыг ч энэ цагаар илэрхийлдэг. (Би дуулна, Тэр бүжиглэнэ, Одоо тэр үг хэлнэ... гэх мэт)
Der Lehrer ärgert sich über Nick. - Багш Никт уурлаж байна.
Nick weiß nichts und ist richtig verzweifelt.- Ник юу ч мэдэхгүй бүр яахаа ч мэдэхээ байлаа.
2. Төгс өнгөрсөн цаг = Perfekt. Энэ цагийг одоо төгссөн цаг ч гэдэг. Үүнийг Өнөө өглөөтэй зүрлэж болно. Өнөө өглөө бол өнөөдөртөө орох боловч өнгөрсөн цагт тооцогдоно. "Тэгэв, ингэв, тэглээ ингэлээ, тэгсэн/ингэсэн " гэдэг утга илэрхийлнэ. Сая, саяхан, дөнгөж сая болсон юмыг ч үүгээр илэрхийлнэ.
An diesem Morgen hat Nick verschlafen. - Энэ өглөө Ник унтаж хоцорчээ.
Er ist zu spät gekommen.- Тэр хоцорч ирсэн.
 3. Жирийн өнгөрсөн цаг = Präteritum
Үүнийг Өчигдөртэй зүйрлэж болно. Энэ цагаар "тэгсэн/ингэсэн, тэгжээ/ингэжээ тэгэж/ингэж байв, тийм/ийм байсан" гэдэг утгыг илэрхийлнэ.
Gestern Nacht spielte Nick zu lange an seinem Computer. - Өчигдөр шөнө Ник маш удаан компьютер дээрээ тогложээ. 
Der Mond schien dabei ins Fenster und beleuchtete sein Zimmer. - Тэгэхэд сар цонхоор нь тусч өрөөг нь гэрэлүүлж байв.
4. Урьд өнгөрсөн цаг буюу өөрөөр Өнгөрөн төгссөн цаг = Plusquamperfekt
Энэ цагийг өчигдрийн өмнөх өдөр - Уржигдартай зүйрлэж болно.  Өөрөөр хэлбэл өнгөрсний өмнөх цаг юм. Энэ цагаар "тэгчихсэн, тэгчихсэн байсан, тэгсэн/ингэсэн байсан" гэдэг утгыг илэрхийлнэ.
Am Nachmittag davor hatte er noch dazu zwei Stunden Fußball gespielt.- Дээр нь өмнөх өдрийн үдээс хойш тэр 2 цаг хөл бөмбөг тоглочихсон байсан.
5. Ирээдүйн 1-р цаг = Futur I-р идээдүйд болох зүйлсийг илэрхийлнэ. Үүнийг Маргааштай зүйрлэж болно. "тэгэх болно, ингэх болно, тийм/ийм байх болно"
Im Sommer werde ich nach London fliegen.- Би зун Лондон ниснэ/явна.
6. Ирээдүйн 2-р цаг= Futur II-ийг ирээдүйд төгсөх цаг ч гэдэг. Яагаад гэвэл энэ цаг нь ирээдүйд болчихсон, хийгээд дуусчихсан байх утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл маргааш хийх зүйл (эсвэл одоо хийгдэж байгаа зүйл ч юмуу...) Нөгөөдөр гэхэд хийж дууссан байх болно, тэгчихсэн байх болно гэхэд энэ цагийг хэрэглэнэ.
Im Sommer wird er sein Zeugnis erhalten und die Klasse bestanden haben.- Зун гэхэд тэр Гэрчилгээгээ авчихсан (дараачийн) ангидаа тэнцчихсэн байх болно.

Dienstag, 4. Oktober 2016

Аль цагт байна?

Өгүүлбэрт байгаа үйл үгнүүдийн хувирсан цагийг олж нэрлэ!
 Өнгөрсөн
 Одоо
Ирээдүй
Plusquamperfekt Präteritum Perfekt Präsens Futur I Futur II

1. Bold schreibt (_____________) seine Abschlussarbeit über den Zellschutz-Mechanismus.
2. Das ist (_____________) ein interessantes Thema.
3. Er ist durch ein Seminar eines berühmten Professors darauf gekommen (_____________).
4. Der Professor hatte  bis vor 3 Jahren an der Abwehr einer Zelle geforscht (_____________).
5. Als er plötzlich krank würde (_____________), konnte er seine Arbeit nicht zu Ende bringen (_____________).
6. Er suchte (_____________) eine oder einen Nachfolger/-in, die/der seine Forschung fortsetzt (_____________) und zu einem Ergebnis führt. (_____________).
7. Darüber sprach (_____________) er einmal in seinem Seminar und das war (_____________) genau das, was Bold für seine Abschlussarbeit schreiben wollte (_____________).
8. Nach diesem Seminar ist Bold zu dem Professor gegangen (_____________) und er hat ihn sein Vorhaben erzählt (_____________).
9. Der Professor fand (_____________) seine Interesse sehr gut und freute sich (_____________) über Bolds Wunsch zur Zusammenarbeit.
10. Am  Montag geht (_____________) Bold zum Forschungsbüro des Professors und dann werden sie zusammen über weitere Arbeitsschritte sprechen (_____________).

Montag, 22. August 2016

A2 Унших/Lesen

Энэ тест мөн 3 хэсгээс бүрдэнэ. Хэсэг бүрт та бүхэн сонингийн хайчилбар юмуу бяцхан мэдээлэл уншиж түүнд холбогдох 5 асуултын зөв хариултыг чагтална. Таньд 20 минут байна.
Хариултыг сонирхсон үед өгөх болно :)

Donnerstag, 18. August 2016

A2, Сонсох Тест

Энэхүү сонсох загвар тест нь 3 хэсгээс бүтэх бөгөөд хэсэг тус бүрт 5 даалгавар хийнэ. Энэ даалгаврууд нь үсэг чагтлах, зөв буруу доогуур зурах гэх мэтчилэн бичихэд их хугацаа шаардагдахгүй. Бүх текстүүдээ сонсож асуултанд хариулахад таньд ердөө л 20 минут өгөгдөнө.
Гэвч сүрдэх хэрэггүй, энэ загварыг сонсоод хийгээд үз. Хэцүү биш. Харин төгсгөлд нь хариултын тусгай хуудас дээр хариултын үсгүүдээ дахиж бичихээ мартваа. Үүнийг бас энэ 20 минут дотор амжуулах ёстой шүү!
Зөв хариултыг мэдэхийг хүсвэл мэйл бичих юмуу чатад бичээрэй. Амжилт!

Mittwoch, 22. Juni 2016

Auf Uns - Andreas Bourani - Өөрсдийнхөө (бидний) төлөө


Энэ жил европын хөл бөмбгийн аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 10-аас 7-р сарын 10 хүртэл Францад болж байгаа билээ. Германы баг түрүүлэх магадлалтай орнуудын нэгт зүй ёсоор тооцогддог ба ер нь герман улсыг хөл бөмбөггүйгээр төсөөлөхийн аргагүй. Яг л морины уралдаан, бөхийн барилдаан монголын үндэсний спорт шиг хөл бөмбөг бол германы үндэсний спорт юм. Энэ жил энэ дуу хөл бөмбгийн сүлд дуу болоод байгаа тул үгийг нь орчуулж орууллаа.

Wer friert uns diesen Moment ein- Энэ мөчид биднийг хэн гацаах вэ
Besser kann es nicht sein- Үүнээс илүү байна гэж байхгүй
Denkt an die Tage, die hinter uns liegen- Өнгөрсан олон өдрүүдийг санацгаа
Wie lang wir Freude und Tränen schon teilen- Баяр гунигаа бид ийм удаан хуваалцаж байна
Hier geht jeder für jeden durchs Feuer- Бие биенийхээ төлөө энд гал дундуур гарч байна
Im Regen stehen wir niemals allein- Бороон дунд бид хэзээ ч ганцаараа биш
Und solange unsere Herzen uns steuern- Бидний зүрх биднийг жолоодсоор байхад
Wird das auch immer so sein- Цаашид ч бас ийм л байх болно
Ein Hoch auf das, was vor uns liegt- Өмнөө байгаа зүйлийн (ялалтын) төлөө
Dass es das Beste für uns gibt- Өөрсдөдөө хамгийн сайн сайхны төлөө
Ein Hoch auf das, was uns vereint- Эвсүүлж биднийг нэгтгэж буйн төлөө
Auf diese Zeit (Auf diese Zeit)- Энэ цагийн төлөө
Ein Hoch auf uns (uns)- Бидний төлөө барьцгаая
Auf dieses Leben- Энэ амьдралын төлөө
Auf den Moment- Тэр мөчийн төлөө
Der immer bleibt- Тэр, үргэлж үлдэх мөчийн төлөө
Ein Hoch auf uns (uns)- Бидний төлөө
Auf jetzt und ewig- Одоо хийгээд үүрд мөнхийн төлөө
Auf einen Tag- Өдөр бүрийн төлөө
Unendlichkeit- Эцэс төгсгөлгүй... 

Wir haben Flügel, - Бид далавчтай болж
Schwör'n uns ewige Treue- Бие биедээ үнэнч байхаа амлаж байна
Vergolden uns diesen Tag- Энэ өдрийг алтаар бүрээд
Ein Leben lang ohne Reue- Энэ насандаа харамсахааргүй байя
Vom ersten Schritt bis ins Grab- Эхний алхамаас булшны нүх хүртэл
Ein Hoch auf das, was vor uns liegt- Өмнөө байгаа зүйлийн (ялалтын) төлөө
Dass es das Beste für uns gibt)- Өөрсдөдөө хамгийн сайн сайхны төлөө
Ein Hoch auf das, was uns vereint- Эвсүүлж биднийг нэгтгэж буйн төлөө
Auf diese Zeit (Auf diese Zeit)- Энэ цагийн төлөө
Ein Hoch auf uns (uns)
Auf dieses Leben
Auf den Moment
Der immer bleibt
Ein Hoch auf uns (uns)
Auf jetzt und ewig
Auf einen Tag
Unendlichkeit (Unendlichkeit)
Ein Feuerwerk aus Endorphinen- Эндорфиний галт буудлага
Ein Feuerwerk zieht durch die Nacht- Энэ буудлага шөнөжингөө болно
So viele Lichter sind geblieben- Ийм их гэрэл үлдсэн
Ein Augenblick, der uns unsterblich macht- Биднийг үхэшгүй мөнх болгох ганцхан хором
Unsterblich macht- Үхэшгүй мөнх болгох...
Ein Hoch auf das, was vor uns liegt
Dass es das Beste für uns gibt
Ein Hoch auf das, was uns vereint
Auf diese Zeit (Auf diese Zeit)
Ein Hoch auf uns (uns)
Auf dieses Leben
Auf den Moment
Der immer bleibt
Ein Hoch auf uns (uns)
Auf jetzt und ewig
Auf einen Tag
Unendlichkeit
Ein Hoch auf uns
Ein Feuerwerk aus Endorphinen
Ein Hoch auf uns
Ein Feuerwerk zieht durch die Nacht
Ein Hoch auf uns
So viele Lichter sind geblieben
Auf uns

Fussball- Хөл бөмбөг

Ein Fussballfeld (хөл бөмбгийн талбай) ist von 90-120 m lang und etwa 45-90 m breit. Der Strafraum (торгуулийн талбай) ist 32 m lang und 16 m breit. Der Elfmeterpunkt (11 метрийн цэг) ist 11 m weit vom Tor (хаалга) entfernt. Wenn der Ball über die Seitenlinie (захын шугам) geht gibt es Einwurf (тоглолтонд бөмбгийг гаднаас дахиж оруулах). Mit dem Spiel fängt man an indem man im Mittelpunkt (голын цэг) einen Pass (дамжуулалт) spielt. Wenn der Ball über die Torlinie (хаалганы шугам) rollt gibt es Eckball (өнцгийн цохилт). Eckball führt man vom Eckkreis (өнцгийн тойрог) aus. Das Tor ist bis zu 7 m lang und etwa 3 m hoch. Die Mittellinie (голын шугам) ist genau in der Mitte des Spielfelds.

Verteidiger (хамгаалагч) sind die die das Tor verteidigen und denn Ball nach vorne bringen. Verteidiger machen darum wenige Tore.
Mittelfeldspieler (голын/төвийн тоглогч) spielen überall mal vorne mal hinten und sie probieren Tore zu schiessen.
Stürmer (довтлогч) sind die ganz schnellen. Die Stürmer erzielen am meisten Tore. Daher spielen sie fast nie defensiv (defensiv- хамгаалж, offensiv- дайрч, довтолж).
Und das letzte ist der Torwart/Torhütter (хаалгач). Der Torwart ist der der mit Handschuhen im Tor steht und probiert die Bälle abzuwehren. Er befehlt auch die Mannschaft (баг, хамтран тоглогчид).
der Schiedsrichter = Schiri - Шүүгч
die Pfeife- Шүгэл
die Gelbe und die Rote Karte - шар ба улаан карт
der Freistoß- чөлөөт цохилт
der Strafstoß- торгуулийн цохилт
das Abseits- отон тоглолт
die Halbzeit- хагас цаг
die Nachspielzeit- нэмэлт цаг

Quelle: https://fussballmr.wikispaces.com

Donnerstag, 16. Juni 2016

А1, Унших Тест, 2-р вариант

Der Test Lesen hat drei Teile und dauert circa 25 Minuten. Sie lesen kurze Briefe, Anzeigen etc. 
Zu jedem Text gibt es Aufgaben. Kreuzen Sie die richtige Lösung an.
Schreiben Sie zum Schluss Ihre Lösungen auf den Antwortbogen.
Wörterbücher sind nicht erlaubt.

Унших тест 25 минут орчим үргэлжлэх ба 3 хэсэгтэй байна. Та богино хэмжээний захиа, мэдээлэл уншна. Текстүүдэд өгөгдсөн даалгавруудын зөв хариултыг чагтлана.
Шалгалтын төгсгөлд бүх хариултаа  Хариултын хуудас дээр буулгана.
Толь бичиг ашиглахыг зөвшөөрөхгүй.

Lesen, Teil 1/ Унших, 1-р хэсэг

Lesen Sie die beiden Texte und die Aufgaben 1 bis 5.
Доорх хоёр текстийг уншаад 1-5-р даалгаврыг хий.
Kreuzen Sie an:  Richtig  oder  Falsch .  Зөв эсвэл буруу аль нь болохыг чагтла.

A1 түвшний Сонсох Тестийн 2-р вариант

Би та бүхэндээ зориулж http://www.klett-sprachen.de дээрх А1 түвшний сонсох шалгалтын 2-р вариантыг нэгтгэн хүргэж байна. Эхний хэсэгт би шалгалтын явцын тайлбар болон 1-р текстийн үгийг дагаж уншихаар орууллаа. Жинхэнэ шалгалт дээр ийм зүйл байхгүй, та зөвхөн бичлэг л сонсож асуултаа л уншина. 
Хэсэг бүрт 5 текст угсруулан сонсох бөгөөд үүний дараа 5 даалгавар гүйцэтгэнэ. Эдгээр нь зөв хариултыг чагтлах даалгаврууд байна.

Der Test Hören hat drei Teile und dauert circa 20 Minuten. Sie hören kurze Gespräche und Ansagen. 
Zu jedem Text gibt es eine Aufgabe. Lesen Sie zuerst die Aufgabe, hören Sie dann den Text dazu. 
Kreuzen Sie die richtige Lösung an.
Schreiben Sie zum Schluss Ihre Lösungen auf den Antwortbogen.

Энэ тест 3 хэсгээс бүтэх бөгөөд ойролцоогоор 20 минут үргэлжлэнэ. Та богинохон яриа юмуу мэдээлэл сонсоно. Текст бүрт нэг даалгавар өгөгдөнө. Та эхлээд даалгавраа уншаад тэгээд текстийг нь сонсоорой. Зөв хариултыг чагтална (даалгаварын хуудас дээр)
Төгсгөлд нь бүх хариултаа Хариултын хуудас дээр (дахиж) бичнэ.

1-р хэсэг


Даалгавар 1-6
2-р хэсэг

Freitag, 3. Juni 2016

Tim Bendzko - Nur noch kurz die Welt retten- Гялс дэлхийг авраатхая

Энэ дуугаараа Тим Бенцко "Дэлхийг аврах" гэх мэт том юм ярьдаг хэрнээ "надад юу ч болоо билээ, эхлээд би мэйлээ шалгаатахая" гээд хэдэн зуун мэйл шалгах нэрийдлээр компьютерийнхээ араас босдоггүй, хайртай хүн дээрээ очдоггүй хүмүүсийн тухай өгүүлжээ.

Ich wär so gern dabei gewesen
Би наана чинь хамт баймаар л байна, гэвч
Doch ich hab viel zu viel zu tun lass uns später weiter reden
Баахан хийх юм байна, цааш нь дараа яръя
Da draußen brauchen sie mich jetzt
Цаана чинь миний хэрэг болоод байна
Die Situation wird unterschätzt
Цагийн байдал багаар үнэлэгджээ
Und vielleicht hängt unser Leben davon ab
Чи бидний амьдрал үүнээс хамаарах ч юм билүү...

Montag, 30. Mai 2016

Au Revoir (францаар) - Баяртай + Орчуулга

(Mark Forster Feat. Sido)

In diesem Haus, wo ich wohn - Миний амьдардаг энэ байшинд
Ist alles so gewohnt - Бүх юм бүр дасал болсон
So zum Kotzen vertraut - Бөөлжис цутгам танил болсон
Mann, jeder Tag ist so gleich - Өдөр бүр яг адилхан
Ich zieh Runden durch mein' Teich- Би цөөрмөө л тойрч эргэлдэнэ
Ich will nur noch hier raus- Би эндээс л гармаар байна
Ich brauch mehr Platz und frischen Wind- Надад илүү зай, сэрүүн салхи хэрэгтэй байна
Ich muss schnell woanders hin- Би өөр тийшээ хурдан явах хэрэгтэй байна
Sonst wachs ich hier fest- Тэгэхгүй бол

Donnerstag, 19. Mai 2016

A1 Schreiben- А1 Түвшин, бичих тест

Der Teil „Schreiben“ hat zwei Teile. Sie ergänzen Informationen in einem Formular und schrei-
ben einen kurzen Brief. Sie haben ca. 20 Minuten Zeit.

Энэ бичгийн шалгалтын хэсэг 2 хэсгээс бүрднэ. Та хүснэгтэн дээрх мэдээлийг нөхөж бичихээс гадна нэгэн богино захиа бичнэ. Танд ойролцоогоор 20 минут байна.

Schreiben – Teil 1
Die Tochter von Ihrem Nachbarn, Emina Kostic´, 7 Jahre alt, möchte im Sportverein Fußball spielen.
Sie hat nur am Mittwochnachmittag Zeit. Sie möchte sofort anfangen. Ihre Eltern wollen den
Mitgliedsbeitrag jeden Monat überweisen. Schreiben Sie die fünf fehlenden Informationen in das
Formular.


Schreiben – Teil  2
Schreiben Sie an Ihre Nachbarinnen und Nachbarn.
–  Sie machen am Samstag ein Fest.
–  Laden Sie die Nachbarinnen und Nachbarn ein.
– Die Gäste sollen Musik und Spiele mitbringen.
Schreiben Sie zu jedem Punkt ein bis zwei Sätze.

Quelle: http://www.klett-sprachen.de/downloads/start-deutsch-1-modelltest-variante-1/c-921

A1 Lesen- Унших даалгавар, 1-р хэсэг

Дараах  текстийг уншаад 1-5 өгүүлбэрүүд зөв, эсвэл буруу болохыг чагтла
Жишээ нь:  Sophie und Alex machen nur ein kleines Fest.  
                     richtig        falsch


1  Die Hochzeit beginnt am Freitagnachmittag.     richtig falsch
2  Serpil und Cengiz sollen im Hotel schlafen.      richtig falsch

Hallo Maria!
endlich habe ich unsere Reise organisiert! Also, wir fahren am Freitag,
18.3. nach Dresden. Da gibt es im Hotel nur noch Doppelzimmer, aber ich
hoffe, das ist für eine Nacht okay?
Am Sonntagmorgen fahren wir dann in die Sächsische Schweiz zum Wandern.
Dort ist es wunderschön! Und am Mittwoch fahren wir dann wieder zurück.
Noch Fragen? Du erreichst mich morgen nicht zu Hause am Telefon. Ich bin
weg, aber du kannst mir eine E-Mail schicken, dann antworte ich sofort.
Bis bald, liebe Grüße
Anna


3  In Dresden übernachten Anna und Maria im Doppelzimmer.     richtig falsch
4  Sie bleiben das ganze Wochenende in Dresden.                          richtig falsch
5  Maria soll Anna schnell anrufen.                                                 richtig falsch

Quelle: http://www.klett-sprachen.de/downloads/start-deutsch-1-modelltest-variante-1/c-921

Зөв хариултыг хүсвэл мэйл бичих юмуу чатад хүсэлтээ бичээрэй

Сонсох тест A1 Hören

Шалгалтанд бэлтгэх эдгээр материалуудыг би Маргарет Родэ гэдэг хүний "Modelltest/Жишиг шалгалт" гэдэг номын цахим хуудаснаас авлаа.

Дуу бичлэгийг сонсоод доорх даалгаврыг хий.



Quelle: http://www.klett-sprachen.de/downloads/start-deutsch-1-modelltest-variante-1/c-921

Хэрэв хариултаа шалгахыг хүсвэл надруу мэйл бичээрэй. Би зөв хариултыг бүх тексттэй нь хамт явуулах болно

Dienstag, 26. April 2016

Сурах чигийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно

 Блогийн уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе

Блогтоо анхны хичээл оруулснаас хойш даруй 7 жил өнгөрчээ. Энэ хугацаанд би 200-аад хичээл, мэдээлэл постолж яг энэ хэмжээний их имэйлд хариу бичжээ. Мөн чатаар болон фэйсбүүкээр бас хүмүүстэй холбогдож асуултанд нь хариулдаг. Миний блог хөтөлж буй зорилго бол ойлгомжтой. Хэл сурах явцад гардаг олон толгой эргэсэн асуулт, эргэж хараад  асуучих хүн, эргүүлж үзэх ном байдаггүй байсан үеийн өөрийн туршлагаасаа үүдэж олон хүмүүс над шиг "ухнатаж" цаг битгий алдаасай, мөн сэтгэлээр битгий унаж шантраасай гэж герман хэлийг монголоор тайлбарлах блог нээсэн. Гэвч миний тийм их ач холбогдол өгөн өдөр шөнөгүй шахам сууж бэлтгэсэн хичээлүүдийг маань үзэгсэд сүүлийн үед багасаж харин хэлний курсийн мэдээлэл, германд суралцах талаарх постуудыг л илүү үзэж байна. Эндээс би нэг зүйл ойлголоо. Цаг өөр болжээ... гэж. Миний үед буюу 20-д жилийн өмнө очих гэж буй герман улсынхаа талаар ингэтэл их судалдаггүй, хаана нь аль хотод нь очих вэ гэж толгойгоо гашилгадаггүй байж. Харин одоо цагт хүмүүс маш их мэдээлэлтэй болж. Би ч хүмүүст маш их мэдээлэл өгдөг. Гэвч мэдээлэл ихэслээ гээд хүмүүсийн проблем багасахгүй байна. Бидний хэдэн тэр үеийн оюутнуудад үнэндээ герман хэлнээс өөр проблем байгаагүй. Мэдээж мөнгө төгрөг яахуу ийхүү гэж бодолгүй яахав. Гэхдээ хэлийг нь сураад усыг нь уугаад явахад ар гэртээ илүүчилдэггүй юмаа гэхэд тэднээсээ мөнгө татаас авахгүйгээр амьдрах боломжтой. Мэдээж эхний 1 жилдээ бол монголooс авч ирсэн мөнгөө яаж ийгээд хүргэнэ. Хэл сайтай бол ирээд л хэдхэн сарын дараа тохиолдлоор түр зуурын, бага цагтай зөөгч, угаагч, янз бүрийн туслах ажил хийх боломж гарвал хийчихнэ. Харин хэлээ сайн сураагүйчүүд нь хэлгүй даадаа царайлаад л ажиллах боломжоо алдаад л сууж байна.

Хичээлийнхээ хажуугаар ажил хийж болох уу?
Боломжийн, амьдралын өртөг гайгүй хот хаана вэ?
Тэтгэлэг олдох уу?

Эдгээр асуултуудыг бараг хүн бүр тавьдаг. Үүнд би дахин нэг мөр хариулая:

Хэлний бэлтгэлд байхад хичээлийн хажуугаар ажил хийх боломж байхгүй.

Томоохон хотууд болох Берлин, Мьюнхэн, Хамбург, Штуттгарт, Хайдэлбэрг, Франкфурт хотуудад амьжиргааны өртөг өндөр. Гэхдээ энэ ялгаа нь голдуу байр болон үзвэр үйлчилгээний газруудын үнэ дээр л харагдана. Түүнээс энэ том хотуудад байдаг хүнсний болон ахуйн хэрэгцээний дэлгүүрүүд хамгийн мухрын жижиг хотод ч байна. Ижил бараа ижил үнээрээ байна. Даатгалын үнэ ч герман даяараа ижил. Харин том хотод байдаг тансаг дэлгүүр, театрууд жижиг хотод байхгүй. Германы бараг бүх их сургуулиуд оюутны хотхонтой ба тэндээсээ дугуйгаар хичээлдээ ирж очоод байх боломжтой. Мөн оюутнуудад зориулсан хот дотроо хөнгөлөлттэй семестерийн билетийг ч авч болно.

Тэтгэлэг олдох боломж харамсалтай нь бараг 0. Та сод ухаан, авъяастай, онцсайн сурдаг л бол энд ирээд жинхэнэ оюутан болсоныхоо дараа өөрийнхөө мундаг гэдэгийг хэдэн семестр онц сурч нотолсныхоо дараа тэтгэлэг өгдөг сангуудад хандаж болно. Хэлний бэлтгэлд тэтгэлэг авна гэж байхгүй.

Төгсгөлд нь хэлэхэд Монголоос ирэхдээ л хамгийн сайн, боломжтой газрыг олж яг тэр сургуулиасаа урилга аваад ирнэ гэж байдаггүй юм. Германд ирээд хэлний бэлтгэлээ амжилттай төгссөний дараа германы их дээд сургуулиудад суралцах зөвшөөрлөө авсны дараа танд дахин  хүссэн бүх хотод, сурч болох чиглэлээрээ суралцахыг хүсч бүртгүүлэх боломж гарна. Тэгээд л урилга ирсэн хотдоо очиж сурна даа. Би жишээ нь 10 Уни-д материалаа явуулахад 2-с нь л урилга ирсэн.


"Сурах чигийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно! Д. Сүхбаатар"

Очоод яаж амьдрах вэ, хаана амьдрах вэ, ажил, мөнгө л бодож толгойгоо бүү гашилга!
Тэрний оронд очих газрынхаа хэл соёлыг судалж сур!
Ирээдүйд ямар хүн байж ямар ажил хиймээр байна, тэрийгээ сур!
Тэгвэл тэр хүссэн зүгрүү тань амьдрал чинь "хандрана".


 

Dienstag, 12. April 2016

Studienkolleg

Хэрэв та Studienkolleg-т хэлний бэлгэл хийх урилга авсан бол ирснийхээ дараа эхлээд Aufnahmetest/Studierfähigkeitstest өгнө. Энэ тест нь таны хэлний мэдлэг Studienkolleg-т мэргэжлийн чиглэлийнхээ дагуу герман хэлний хичээл үзэхэд хангалттай эсэхийг тогтоодог юм. Studienkolleg-т орохын тулд 400-600 цаг герман хэл сурч В1 түвшний мэдлэгтэй байх ёстой байдаг талаар өмнөх нийтлэл дээр дурьдсан билээ.

Studienkolleg-т S/G , M, T, W гэсэн ангиудад цаашид их сургуульд сурах чиглэлээс нь хамаарч хэлний бэлтгэл хийгддэг.

Kurse Анги
Teilnehmer- Оролцогчид
(сурах чиглэлээс хамаарна)
Pflichtfächer-Заавал орох хичээл
M
Medizin oder Zahnmedizin, Veterinärmedizin, Pharmazie, Biochemie, Bioinformatik oder Biologie
Анагаах, Шүдний эмч, Малын эмч, Эм зүй, Биохими, Биоинформатик, Биологи-р сурахаар бүртгүүлсэн хүмүүс
Deutsch
Mathematik
Biologie
Physik
Chemie.
T
naturwissenschaftlichen Fächer (außer Biochemie und Biologie)
Биохими, Биологи-с бусад байгалийн ухааны чиглэлээр суралцахыг горилогсод. Жишээ нь: Математик, Физик, Хими, Геологи
Deutsch
Mathematik
Physik
Chemie
Informatik
W
Betriebswirtschaftslehre (BWL) oder Volkswirtschaftslehre (VWL)
Бизнес, Санхүү, Худалдаа, Эдийн засаг
Deutsch
Mathematik
VWL
Englisch
Wirtschaftsgeschichte
S/G
geistes- und sprachwissenschaftlichen Studiengänge
Хүмүүнлэгийн ухаан, Нийгэм, Түүх, Соёл, Харилцаа, Хэл шинжлэл
Deutsch
Geschichte
Sozialkunde
Deutsche Literatur
Englisch

Der Aufnahmetest нь 60 минут үргэлжлэх ба 2 хэсгээс бүрддэг бичгийн шалгалт юм. Энэ шалгалт нь Studienkolleg бүрт ижил байдаггүй. Зарим Studienkolleg зөвхөн

Sonntag, 10. April 2016

DSH-Deutsche Sprachprüfung für den Hochschulzugang

Герман улсад их дээд сургуулиудад суралцахад шаардагдах хэлний мэдлэгийн түвшин хийгээд хэлний бэлтгэлийн талаар өөрийн мэддэг болон, олж цуглуулсан мэдээ мэдээллээ би өнөөдөр та бүхэндээ хуваалцъя.
1). Герман хэлэндээ ус цас хүн хэлний бэлтгэл хийхгүйгээр бүртгүүлж уригдсан сургуульдаа шууд элсэн орж сурч болно. Ийм хүмүүс DSH 2, DSH 3, DSD II эсвэл C2 түвшний мэдлэгтэй ба эдгээр сертификатуудын аль нэгийг эзэмшсэн байна.
2). Германд хэлний бэлтгэлд/курст суухгүй харин зөвхөн DSH шалгалтаа германд ирээд өгөх бол C1 түвшний мэдлэгтэй байх шаардлагатай
3). Нутагтаа 600 цаг герман хэл үзсэн, B1түвшиний гэрчилгээтэй, B2 түвшний курст одоо явж байгаа гэсэн тодорхойлолттой бол; мөн Монголдоо их дээд сургуульд доод тал нь 4 семестр бүрэн гүйцэт сурсан бол германд бүртгүүлсэн сургуулиас чинь DSH-д бэлтгэх хэлний курстэй урилга ирнэ.
4). 400 цаг герман хэл үзсэн, В1 түвшний гэрчилгээтэй бол; мөн Монголдоо их дээд сургуульд 2 семестр гүйцэт сурч төгссөн бол германд бүртгүүлсэн сургуульдаа Studienkolleg-т нь хэлний бэлтгэлээ хийнэ.

Өнөөдөр DSH-ийн тухай бичье.

Donnerstag, 17. März 2016

ЗӨВЛӨГӨӨ: Хагас жилийн дотор гадаад хэл сурах ДОЛООН арга

Та гадаад хэл сурахдаа их цаг зарцуулж байна уу? Эсвэл яаж сурах аргаа олохгүй байна уу?
Тэгвэл танд Крис Лонсдалийн бичсэн “Хагас жилийн дотор гадаад хэлийг сурах 7 арга" зөвлөмжийг танилцуулъя. Тэрээр хагас жилийн дотор Хятад хэлийг бүрэн эзэмшсэн юм.
Та доорх 7 аргыг мөрдөж чадвал хэл сурах явцаа өөрөө удирдаж чаддаг болох ба богинохон хугацаанд гадаад хэлийг бүрэн сурах боломжтой. Үргэлжлэлийг http://www.ikon.mn/n/mjb
E84a52 4545454 x800

Donnerstag, 21. Januar 2016

Tragt Sonnenschutz! 1-р хэсэг


За энэ бол The sunscreen song хэмээх "алдарт" үргэлжилсэн үгийн шүлэг бүхий аягүй дууны герман хувилбар юм. Би үүнийг яагаад блогтоо оруулах болов гэхээр... саяхан үүнийг санамсаргүй сонслоо л доо. Дүрмийн алдаа байхгүйгээс гадна бидний амьдралд өдөр бүр шахам тохиох энгийн зүйлсийг хүүрнэх, захих, захирах хүсэх хэлбэрүүдээр бичсэн нь нэг л "ойр" санагдаад үүнийг оруулахаар шийдлээ.
Оргиналь хувилбар нь англиар тул англи, германыг харьцуулахыг хүсвэл Youtube-с ороод үзээрэй. Өнөөдрийн оруулж байгаа эхний хэсэг жоохон утгагүй мэт санагдаж болох юм. Гэвч нэгэнт оруулсных бүтнээр нь оруулъя гэж бодлоо л доо. Амьдрал заримдаа энгийнээрээ гоё бас хөгжилтэй. Хэтэрхий гүнзгий битгий тусгаж аваарай :)

Энэ нэлээд урт "дуу" болохоор би хэд хэд тасалж монгол, герман текстээр дүрсжүүллээ.