Dienstag, 12. April 2016

Studienkolleg

Хэрэв та Studienkolleg-т хэлний бэлгэл хийх урилга авсан бол ирснийхээ дараа эхлээд Aufnahmetest/Studierfähigkeitstest өгнө. Энэ тест нь таны хэлний мэдлэг Studienkolleg-т мэргэжлийн чиглэлийнхээ дагуу герман хэлний хичээл үзэхэд хангалттай эсэхийг тогтоодог юм. Studienkolleg-т орохын тулд 400-600 цаг герман хэл сурч В1 түвшний мэдлэгтэй байх ёстой байдаг талаар өмнөх нийтлэл дээр дурьдсан билээ.

Studienkolleg-т S/G , M, T, W гэсэн ангиудад цаашид их сургуульд сурах чиглэлээс нь хамаарч хэлний бэлтгэл хийгддэг.

Kurse Анги
Teilnehmer- Оролцогчид
(сурах чиглэлээс хамаарна)
Pflichtfächer-Заавал орох хичээл
M
Medizin oder Zahnmedizin, Veterinärmedizin, Pharmazie, Biochemie, Bioinformatik oder Biologie
Анагаах, Шүдний эмч, Малын эмч, Эм зүй, Биохими, Биоинформатик, Биологи-р сурахаар бүртгүүлсэн хүмүүс
Deutsch
Mathematik
Biologie
Physik
Chemie.
T
naturwissenschaftlichen Fächer (außer Biochemie und Biologie)
Биохими, Биологи-с бусад байгалийн ухааны чиглэлээр суралцахыг горилогсод. Жишээ нь: Математик, Физик, Хими, Геологи
Deutsch
Mathematik
Physik
Chemie
Informatik
W
Betriebswirtschaftslehre (BWL) oder Volkswirtschaftslehre (VWL)
Бизнес, Санхүү, Худалдаа, Эдийн засаг
Deutsch
Mathematik
VWL
Englisch
Wirtschaftsgeschichte
S/G
geistes- und sprachwissenschaftlichen Studiengänge
Хүмүүнлэгийн ухаан, Нийгэм, Түүх, Соёл, Харилцаа, Хэл шинжлэл
Deutsch
Geschichte
Sozialkunde
Deutsche Literatur
Englisch

Der Aufnahmetest нь 60 минут үргэлжлэх ба 2 хэсгээс бүрддэг бичгийн шалгалт юм. Энэ шалгалт нь Studienkolleg бүрт ижил байдаггүй. Зарим Studienkolleg зөвхөн
Герман хэлний шалгалт авдаг бол зарим нь Герман хэл, Математикийн тест авна. Ер нь цаашид сурах чиглэлээс чинь хамаарч шалгалтын 2 хэсэг дараах сэдэвтэй байж болно:
Kurse
1-р хэсэг (25-30 Minuten)
Ergänzungstest/Deutschtest
S/G Та өгүүлбэрт байгаа дутуу үгийг гүйцээж бичих ба мөн хаалтанд байгаа үгнүүдээс зөв үгийг сонгож бичих юм. Энэ даалгаварт 75-100 хүртэл дутуу үгтэй текст ирнэ.
Beispiel: Meine Mut__ ist no__ nie i_ Deutschland gew___.
Lösung: Meine Mutter ist noch nie in Deutschland gewesen.
2-р хэсэг (30-35 Minuten)
Schaubild-Auswertung- Зураг тайлбарлах
Таньд ямар нэг зураг, Текст(600 – 700 үгтэй), график өгөгдөх ба түүнд тавигдах 8-10 асуудтанд тохирох зөв хариултыг сонгоно. (multiple choice)
Beispiel: Sie erhalten ein oder zwei Texte mit acht bis zehn Fragen. Für jede Frage stehen mehrere Antworten zur Auswahl (Multiple Choice). Sie sollen jeweils die richtige(n) Antwort(en) ankreuzen.
Frage und die Antwortmöglichkeiten mit Lösung:
Worum geht es in dem Dokument, das Ihnen gerade vorliegt,
hauptsächlich? (eine richtige Antwort)
A. Aufbau und Bewertungskriterien von Multiple-Choice-Tests
B. Informationen zum Aufnahmetest Deutsch am Studienkolleg München
C. Prüfungstipps für ausländische Studienbewerber in München
D. Ratschläge für die Zeiteinteilung während des Aufnahmetests Deutsch


M, T, W
1-р хэсэг (25-30 Minuten)
Ergänzungstest/ Deutschtest
S/G-тэй ижил
2-р хэсэг (45 Minuten)
Mathematik-Test (10 хүртэл даалгавар ирнэ. )
Beispiel: Berechnen Sie 43 203 +50 √200
a. 100100 b. 1000749 c. 1,001106 d. 10000100 e. 1,0001106 f. 1001000 

Шалгалтын дүн:
1,2-р хэсэг тус бүр 40%-с дээш хангасан бол тэнцсэнд тооцно. Шалгалтын аль нэг хэсэг 40% юмуу түүнээс доош хувьтай бол хэдийгээр нөгөө хэсэг нь өндөр хувьтай байсан ч тэр шалгалт бүхлээрээ тэнцээгүйд тооцно. Тэнцээгүй Aufnahmetest/Studierfähigkeitstest-ийг нэг удаа давтаж болно. Олон Studienkolleg давтан өгөх Aufnahmetest-д зориулсан эрчимт курс санал болгох бөгөөд үүнийг голдуу "Vorkurse" гэж нэрлэдэг.


Aufnahmetest/Studierfähigkeitstest-д тэнцсэний дараа Studienkolleg-ийн хэлний бэлтгэл 2 семестр үргэлжлэх бөгөөд гойд амжилттай сурвал хэлний бэлтгэлээ 1 семестр богиносгож, муу сурвал семестр болгоноо тус бүр 1 удаа давтаж болно.
Studienkolleg-т 2 семестр хэлний бэлтгэл хийсний дараа суралцагч төгсөлтийн шалгалт- Feststellungsprüfung (FSP) өгнө.


Feststellungsprüfung (FSP) нь 3 хэсгээс бүтнэ: 1 Герман хэл, 2 сонгон сурсан хичээл.
Бүх шалгалт бичгээр авагдах ба шалгалт тус бүр 2,5-4 цаг үргэлжилнэ.
Бичгийн шалгалтандаа доод тал нь 3 (befriedigend-хангалттай) авсан тохиолдолд аман шалгалт авахгүй. Харин шалгалтын дүн 3-с муу тохиолдолд л аман шалгалт авч шалгалтын эцсийн дүнг гаргана. Feststellungsprüfung-д тэнцээгүй тохиолдолд 1 удаа давтаж болно.
FSP-ээ амжилттай төгссөн хэн бүхэн Герман даяар их дээд сургуулиудад суралцах хэлний шаардлагыг хангаж байгаа юм.

Германд Их сургуулийн (Universitätskolleg) болон Дээд сургуулийн (Fachhochschulkolleg) гэж 2 янзын Studienkolleg байдаг. Их сургуулийн Коллег төгссөн хүн дараа нь Universität-д ч Fachhochschule-д ч орж сурч болдог бол Fachhochschulkolleg төгссөн хүн зөвхөн Fachhochschule-д сурч болдог.

Их сургуулийн оюутнуудад онол, судалгааны ажил их хийдэг бол Fachhochschule-д дадлага, практикийн ажил давамгайлдаг. Их сургууль төгсөгчид эрдмийн ажил хийж эрдмийн зэрэг горилж болдог бол Fachhochschule төгсөгчид тодорхой шаардлагууд хангаж байж эрдмийн зэрэг горилох боломжтой болдог байна.



Keine Kommentare:

Kommentar veröffentlichen