Donnerstag, 21. Januar 2016

Tragt Sonnenschutz! 1-р хэсэг


За энэ бол The sunscreen song хэмээх "алдарт" үргэлжилсэн үгийн шүлэг бүхий аягүй дууны герман хувилбар юм. Би үүнийг яагаад блогтоо оруулах болов гэхээр... саяхан үүнийг санамсаргүй сонслоо л доо. Дүрмийн алдаа байхгүйгээс гадна бидний амьдралд өдөр бүр шахам тохиох энгийн зүйлсийг хүүрнэх, захих, захирах хүсэх хэлбэрүүдээр бичсэн нь нэг л "ойр" санагдаад үүнийг оруулахаар шийдлээ.
Оргиналь хувилбар нь англиар тул англи, германыг харьцуулахыг хүсвэл Youtube-с ороод үзээрэй. Өнөөдрийн оруулж байгаа эхний хэсэг жоохон утгагүй мэт санагдаж болох юм. Гэвч нэгэнт оруулсных бүтнээр нь оруулъя гэж бодлоо л доо. Амьдрал заримдаа энгийнээрээ гоё бас хөгжилтэй. Хэтэрхий гүнзгий битгий тусгаж аваарай :)

Энэ нэлээд урт "дуу" болохоор би хэд хэд тасалж монгол, герман текстээр дүрсжүүллээ.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen