Герман хэлэнд нэр үгийг өгүүлбэрийн хаана ч орсон заавал томоор бичдэг жаягтай. Эдгээр нэр үг бүхэн өмнөө Artikel буюу хүйс заасан 3 үгний аль нэгнийг заавал дагуулна. Энэ хүйс заасан үг харин өгүүлбэрийн эхэнд орохоос бусад тохиолдолд жижгээр бичигдэнэ. Эр(der), эм(die), эрс буюу саармаг(das) үгийн алин болохыг харин та эрийн сайнаар цээжилэхээс л өөр арга байхгүй. Дараа дараачийн хичээл дээрээ би хэд хэдэн тустай зүйлүүдийг толилуулах болно. Харин одоо би герман хэлний энэхүү хачирхалтай дүрмийн талаар америкийн алдарт зохиолч Марк Твень юу гэж бичсэнийг сонирхуулъя.
Бүх нэр үг дүрмийн дагуу хүйстэй бөгөөд харин яаж, яагаад ингэж хуваарьлагддагт нь ямар нэгэн утга учир хууль дүрэм гэж үгүй. Шинэ үг сурах бүртээ хүйсийг нь давхар сурахаас өөр арга байхгүй. Бүх үгийг ийнхүү Артикельтэй нь сурахын тулд хүн хуанли шиг ой тогтоолттой байх шаардлагатай. Герман хэлэнд залуу охин (Fräulein)ямар ч хүйсгүй (das) байхад хулуу жимс(Kürbis) хүйстэй (эр) байна. Ямар гээчийн хүндтэй хулуув, яахаараа нөхөрт гараагүй охиныг ийн үл тоомсорлонов? Мод (Baum) эрэгтэй байхад түүний нахиа (Knospe) нь эмэгтэй, Навч (Blatt) нь саармаг байх юм. Хүлэг морьд нь (Pferde) хүйсгүй,ноход нь (Hunde) бүгд эр, муурнууд нь (Katzen) эм гэх... Хүний хүзүү, ам, хөх, тохой, хуруу, хумс, хөл, цээж нь (Hals, Mund, Busen, Ellenbogen, Finger, Nägel, Füße und Rumpf)эр хүйстэй мөртлөө хүзүүнд зүүгдсэн гоёл нь зөвхөн эр юмуу саармаг л байх ба тухайн зүүлтнийхээ нэрнээс энэ нь хамаарна уу гэхээс зүүж буй хүнийхээ хүйснээс үл хамаардаг байна. Учир нь герман эмэгтэйчүүд эр толгойтой(Kopf)юмуу эрс тэргүүнтэй (Haupt). Хамар, уруул, мөр, цээж, ташаа, гар, хөлний хуруу (Nase, Lippen, Schulter, Brust, Hüften, Hände, und Zehen) болохоор эмэгтэй атлаа үс, нүд, чих, эрүү, өвдөг, хөл, ухамсар, зүрхэнд (Haar, Auge, Ohr, Kinn, Knie, Bein, Gewissen, Herz) ямар ч хүйс алга. Энэ хэлийг зохиосон хүн лав ухамсар гэдэг үгний утгыг цуу ярианаас "ухамсарласан" бололтой.
Quelle: Mark Twain "Die schreckliche deutsche Sprache"
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen