Freitag, 22. Oktober 2010

Нэр үг ба түүний Артикель


  • Нэр үг=Substantiv
Тодорхойлолт: Монгол хэлнийхтэй адилхан, хэн юу гэсэн асуултанд хариулагдах үгсийг нэр үг гэнэ.
Нэр үгийг олон янзаар нэрлэдэг. Ж нь: Nomen, Substantiv, Namenwort, Dingwort, Hauptwort.  Хамгийн сүүлийн үеийн зөв бичих дүрмээр Substantiv эсвэл Nomen гэж дуудах нь зөв юм гэж тогтсон байна.
Substantiv буюу нэр үг нь доорх ерөнхий шинжийг агуулсан байна:
  1. Нэр үг үргэлж томоор бичигдэнэ
  2. Нэр үг бүхэн хүйстэй (Genus=grammatisches Geschlecht)
  3. --- Ганц ба олон тоотой (Singular=Einzahl, Plural=Mehrzahl)
  4. --- Дөрвөн янзын тийн ялгалаар хувирна (Kasus=Fälle)
  • Хүйс буюу Genus= grammatisches Geschlecht
Нэр үг бүр өмнөө Артикельтэй байх ба энэ нь тухайн үгний хүйс, тоо хэмжээ болон ямар тийн ялгалд хувирсан байгааг нь илэрхийлдэг байна.
  • Тодорхой ба тодорхой бус Артикель (ялгац гишүүн)-с гадна үгүйсгэх ялгац гишүүн байдаг:
  1. Тухайлах ялгац гишүүн буюу bestimmte Artikel : der(m), die(f), das(n) - эдгээр нь хэрвээ тухайн нэр үг олон давтагдсан, танил болсон үг байвал хэрэглэгдэнэ.  Монголоор бол тэр, нөгөөх, мөнөөх гэдэг үгтэй дүйх юм. Ж нь: der Mann-нөгөөх эр , die Frau- мөнөөх эмэгтэй , das Kind- тэр хүүхэд.
  2. Эс тухайлах ялгац буюу unbestimmte Artikel: ein (m), eine(f), ein(n)- эдгээр нь дээрхээс эсрэг тохиолдолд буюу танил бус зүйл яригдаж байгаа үед хэрэглэгдэнэ. Ж нь: ein Mann-нэг эрэгтэй, eine Frau-нэг эмэгтэй, ein Kind-нэг хүүхэд
  3. Negativ Artikel буюу үгүйсгэх артикель: kein (m), keine (f), kein (n)- байхгүй, биш гэсэн утга илэрхийлнэ.
Дээр хэлсэнчлэн тухайн үгийн  хүйс нь Артикелээр илэрхийлэгдэнэ. Эр хүйс-der (m), эм хүйс-die (f), саармаг хүйс-das (n)
Герман хэлний дүрмэнд ийм үг ийм хүйсэнд хaмрагдана гэсэн тодорхой дүрэм болоод зүй тогтол байхгүй тул шинэ үг сурах бүртээ Артиклийг нь давхар цээжлээд явахыг зөвлөе.
Гэсэн ч нэлээд түгээмэл байдаг хүйс ялгах хэдэн онцлог байдгийг энд бичлээ. Та бүхэнд энэ нэлээн дэмжигтэй байх нь гарцаагүй болов уу...

Энэ сэдэв Germanbetta1 номонд орсон тул дэлгэрэнгүй мэдээллийг тус номноос авна уу!



















Keine Kommentare:

Kommentar veröffentlichen