Гадны бусад олон оронд хэрэглэгддэг Альфабет гэдэг үгийг бол ингэж тайлбарладаг юм байна: Энэ үг нь эртний грекийн ἀλφάβητος буюу alphábētos гэдэг үгнээс гаралтай ба грек цагаан толгойн эхний 2 үсэг альфа, бета-г дэс дараатайгаар агуулснаараа аливаа хэлний үг бүтээх хамгийн бага нэгжнүүдийн горим дарааллыг хэлдэг байна.
Герман цагаан толгой Латин цагаан толгойноос гаралтай үндсэн 26 үсэгтэй :
(дуудлагыг монголоор, жижиг үсгээр бичлээ)
A-а
B-б
C-ц
D-д
E-э
F-эф
G-г
H-ха
I-и
J-иот
K-к
L-эл
M-эм
N-эн
O-о
P-п
Q-кү
R-эрр
S-эс
T-т
U-у
V-фау
W-в
X-икс
Y-үпсилон
Z -цэт эдгээрээс гадна
Ä-майлахын аа
Ö-манай ө-тэй дөхнө
Ü-манай ү-тэй дөхнө
гэсэн нэмэлт үсэгнүүдтэй байна. Австри, Лихтэнштайн, Швецарь улсууд Германтай ижилхэн цагаан толгойн үсэгнүүдтэй боловч зөвхөн Австри, Герман цагаан толгойн жижиг үсгэнд л ß-эсцэт ( хурц с) гэдэг үсэг байдаг байна. Өөрөөр хэлбэл энэ үсэг хэзээ ч томоор бичигддэггүй гэсэн үг.
bayrllaa...bi bur anhan shatnii yar ch medleggui!! odoo sain surnaa useg n amarhan yum bn...
AntwortenLöschenАнхан шатны юмаа.одоо үсэгийг нь л сурлаа баярлалаа
AntwortenLöschen