Сайн байцгаана уу, зочид минь! Миний блогт тавтай саатана уу.Герман хэл сурч буй хүмүүсийн сурах явцад нь нэмэр болохоор би энэ блогийг эрхэлдэг билээ. Архивт байгаа хичээлүүдийг он сарны дарааллаар юмуу, сэдэв гэсэн цэсэн дээрээс ерөнхий ангиллаар нь харж болно. Хамгийн шулуухнаар хүссэн сэдвээ олох зам бол хайх цонхон дээр монголоор юмуу германаар бичиж хайх юм. Хайвал та олно, асуувал би хариулна шүү!
Freitag, 22. Oktober 2010
Үйл үг биеийн төлөөний үгээр хувирах нь /die Konjugation- die primäre Beugung von Verben
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Үйл үгний хувиргааг германаар die Beugung der Verben гэх ба үүнийг латинаар Flexion гэдэг. Дүрмийн хэллэгээр бол Konjugation гэдэг латин үгээр үйл үгний хувирлыг хэлдэг. Үйл үг хувирах 2 хэлбэр байна: 1. Primäre Beugung: Энд үйл үг биеийн төлөөний үгээр хувирахыг хэлдэг. Жишээ нь: би, чи, бид, тэд хийх (ich mache, du machst, er/sie/es macht...) 2. Sekundäre Beugung: энд үйл үг нь өнгөрсөн, одоо, ирээдүй цагуудад болон өөрөө үйлдэх хэв, бусдаар үйлдүүлэх хэв гэх мэт үйлдлийн хэв шинжийг заан хувирч байгаа хувирлыг хэлдэг.
Abonnieren
Kommentare zum Post (Atom)
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen