Sonntag, 17. Oktober 2010

Шпрэхэн зи дойч?

Дэлхий дээр нийт 125 сая хүн үндсэн юмуу хоёрдогч хэлээр германаар ярьдаг тул энэ хэл зайлшгүй чухал буюу хэрэгцээт хэлэнд ордог. Европын 7-с гадна 40-өөд өөр орнуудад герман хэл улсын юмуу бүсийн албан ёсны хэлэнд нэгэнтээ оржээ. Түүнчлэн герман хэл нь дэлхийн зах зээлд болон аялал жуулчлал, дипломат харилцаанд англи хэлний дараа хоёрдогч чухал ярианы хэрэглүүр болж байна.
Шинжлэх ухааны салбарт ч мөн энэ хэл чухал байр суурь эзлэх болж олон олон чухал онолууд герман хэл дээр бичигдэх болжээ. Үүнээс гадна маш олон зохиолч яруу найрагчид, хөгжимчид, уран сэтгэгчид нар өөрсдийн бүтээлээ герман хэл дээр туурвисан байдаг.

Герман хэлний түүх Хуучин болон Дундад, Эртний цэвэр герман хэлээс одоогийн буюу Шинэ цэвэр герман хэл хүртэл ойролцоогоор 1200 жилийн настай бөгөөд 17-р зуунаас хойш эдүгээ хүртэл энэхүү Шинэ герман хэл хэрэглэгдэж байгаа юм байна. Энэ түүхэнд хамгийн их нөлөөллөө үзүүлсэн хүмүүс бол 1500 оны үед Библийг герман хэлнээ орчуулсан Мартин Лютэр болон үлгэрийн цуглуулгаараа олны танил болсон ах дүү Гримм-үүд юм. Ах дүү Якоб Гримм, Вилхэлм Гримм нь герман хэлний анхны толь бичгийг бичиж энэхүү хэлний шинжлэх ухааны тулгар чулууг тавьжээ.

Гадаад хэлний шугамаар Дойч нь дэлхийн олон орнуудад дунд сургуулиудад нь заагддаг. 2010 оны байдлаар нийт 14 сая хүмүүс ХБНГУ-с гадуур дойч сурч байгаагийн 12,3 сая нь дунд сургуунийн сурагчид байна. Их дээд сургуулиудад 1,5 сая үлдсэн хэсэг нь өөр сургалтын хэлбэрээр герман хэлийг сурч байгаа юм байна. 120 000 багш нар германаас өөр улсуудын дунд сургуулиудад  герман хэл зааж байгаагийн дээр 19000 их дээд сургуулийн багш нар 1643 герман хэлний факультетуудад  ажиллаж байна. 70 гаруй мэргэжил герман хэлт биш орнуудад бүтэн эсвэл хэсэгчлэн дойч дээр сургагдаж байна. Дойч багш нарын тоогоор Польш 2,35саяар тэргүүлж  Орос 2,3 Франц 1,2 саяар тус тус удаалж байгаа аж.
Герман хэлний мэдлэгийн түвшинг олон янзын өөр хоорондоо уялдаа холбоо бүхий шалгалтуудаар тогтоох ба энэ шалгалтанд тэнцсэн тохиолдолд та герман улсад ажиллаж амьдрах эсвэл сурч боловсрох боломжтой гэсэн нэг ёсны "урилга" авах болно.

2010 оны хоёрдугаар сараас  германы соёл улс төрийн хүрээнд гадаад дахь герман хэлний хөгжлийг дэмжих зорилготойгоор "Герман хэл-Оновчтой санаа" гэсэн компанит ажил эхдээд байгаа юм байна. Герман хэлний олон байгууллага, сургууль, дамжаанууд манайд байдгаас Goete-Institut, Deutscher Akademischer Austauschdiest (DAAD) нь дэлхий даяар өргөн цар хүрээтэй
ажиллагаа явуулдаг томоохон байгууллага юм байна.

Эх сурвалжийг (Quelle): Discover me;  german culture & business magazine, Nr. 23

2 Kommentare:

  1. hehe, danke! suraad baidag hergee!

    AntwortenLöschen
  2. hi tanii blogoos such ehelj bgaa shv mash IH taalagdaj bna Tanid bayarlalaa.

    AntwortenLöschen