Donnerstag, 30. Juli 2015

Оюутны виз яаж мэдүүлдэг вэ?

Quelle: http://www.ulan-bator.diplo.de/Vertretung/ulanbator/mn/07__2013/National/Studium.html

Доорх бичиг баримтыг цаг авсан өдрөө өөрийн биеэр авчирч өгнө:
(Визийн мэдүүлэх цагаа онлайнаар авдаг юм байна.)
 Бүх хэрэгтэй маягтуудыг элчингийн  линкээр орж татаж авна уу 
Анхаарах зүйл:

Гадаадын харьяат иргэдийн газар зарим тохиолдолд нэмэлт бичиг баримт шаардаж болно. Визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд өөр олон зүйлс нөлөөлдөг учраас зааврын дагуу бичиг баримтаа бүрэн бүрдүүлж өгөх нь виз гарах баталгаа биш.

Германд хязгаарлагдмал эрхтэй данс нээлгэх

Германд оршин суух хугацааныхаа зардлыг та өөрөө санхүүжүүлэх бол Германд хязгаарлагдмал эрхтэй дансаар (Sperrkonto) амьжиргааны зардлаа баталгаажуулах боломж байдаг.
Одоогийн байдлаар герман дахь нэг сарын амьжиргааны зардал 659 Евро байгаа бөгөөд эхний жилийн амьжиргааны зардал болох 7908 Еврог хязгаартай ашиглах дансандаа байршуулж баталгаажуулна.

Хязгаарлагдмал эрхтэй данс нээлгэх
Хязгаарлагдмал эрхтэй данс нээлгэх нь хувь хүн, банк хоёрын хооронд зохицуулагдах асуудал. Тиймээс Элчин сайдын яам энэ талаар зөвлөгөө өгөх боломжгүй. Данс нээлгэх нөхцөл, шаардагдах бичиг баримт, данс нээлгэх хугацаа г.м асуудлыг Та тухайн банкнаас тодруулах хэрэгтэй.
Хэрэв Герман улсын банкинд данс нээлгэхэд банкны маягт дээрх Таны гарын үсгийн баталгаа, паспортын баталгаажуулсан хуулбар шаардлагатай гэвэл Германы ЭСЯ энэхүү баталгааг өгч хийж болно. Ингэхийн тулд ЭСЯ-ны консулын хэлтэст (Даваа гарагт16-17, Баасан гарагт 9-10:30цагийн хооронд) доорх бичиг баримттай ирнэ үү.
• Иргэний үнэмлэх (одоогийн оршин сууж буй хаягийн бүртгэлтэй) нэг хувь
хуулбарын хамт
• Тухайн банкинд данс нээлгэхэд шаардлагатай маягт (гарын үсгээ зураагүй)
• Гадаад паспортын хуулбарыг баталгаажуулах бол гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр гадаад паспорт нэг хувь хуулбарын хамт (сунгалт хийлгэсэн бол 5-р хуудасны хуулбар). Паспортын хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй.
Гарын үсэг баталгаажуулахад 15 Евро, паспортын хуулбарыг баталгаажуулахад 10 Еврогийн хураамжийг тухайн үеийн ханшаар монгол төгрөгөөр төлнө.
18 нас хүрээгүй хүүхэд данс нээлгэхэд асран хамгаалагчийн зөвшөөрөл хэрэгтэй. Асран хамгаалагч нь мөн гадаад паспорт, иргэний үнэмлэхээ тус бүр нэг хувь хуулбарын хамт өгнө.

Визийн хэлтсийн ажиллах цагийн хуваарь

Виз мэдүүлэхУрьдчилан цаг тохирсон байх
Визтэй холбоотой бичиг баримт гүйцээж өгөх
 Даваа -  Баасан гарагт      09:00-12:00                
           
Визийн асуудлаар зөвлөгөө авах
(эхлээд бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг сайтар уншиж танилцана уу)
 Даваа, Лхагва гарагт      14:00–16:00
Визийн асуудлаар утсаар зөвлөгөө авах
(эхлээд бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг сайтар уншиж танилцана уу)
Баасан гарагт 09:00-13:00
Утас: 319739
Консулын цаг
(визтэй холбоотой асуудал хамаарахгүй)

 Даваа гарагт                   16:00-17.00

 Баасан гарагт                 09:00-10:30

Визийн хэлтэст захидал бичих
Утас: +976-11-319739 зөвхөн баасан гарагт 09-13 цагийн хооронд
Факс: +976-11-323905, +49-30-181767177
Монгол Германы хоорондох цагийн зөрүү зуны цагт+ 6 цаг, өвлийн цагт +7 цаг

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen