Montag, 17. August 2015

Тэмцээн

Блогоор зочлогсод болон хэрэглэгчдийн маань тоо 50000 давсаныг тохиолдуулан би блогийн уншигчдынхаа дунд нэгэн тэмцээн зохиохоор шийдлээ. Тэмцээний гол зорилго бол энэ блогоос сурч мэдсэнээрээ уралдах юм. Энэ тэмцээнд хүмүүсийн оролцож буй байдал, цар хүрээ болоод хүмүүст ер нь хэр зэрэг өгөөжтэй байгааг нь харгалзан үзээд үүнийг цаашид байнга зохиож байх эсэхээ би шийдэх болно.
   Юутай ч эхний тэмцээнээ энэ долоо хоногийн Бямба гаригт (8 сарын 22) монголын цагаар 16:00, Германы цагаар 10:00-д явуулъя. Тэмцээн маань блогийн чат дотор явагдах бөгөөд энд нэг зэрэг 10 хүн л орж болох тул надаас гадна 9 оролцогч байх юм.  Иймд надруу и-мэйл бичиж бүртгүүлсэн эхний 9 хүн тэмцээнд оролцох эрхтэй болох юм. 16:00-16:30 хүртэл оролцогчид блогийн чатанд цугларч надтай харилцан ирснээ бүртгүүлж өөрсдийн байгаа газруудын интэрнэт хурд хэр байгааг шалгаж чатын шууд харилцаа саадгүй болохыг баталж өөрсдийгөө танилцуулж бичих болно. Бүртгүүлчихээд 16:20 хүртэл чатанд орж ирээгүй бол бүртгүүлээгүй ч оролцоход бэлэн байгаа өөр хүнийг чатад оруулах юм. Чатны багтаамжнаас болж 16.20-с хойш оролцогчдоос бусдыг нь чатын өрөөнөөс гаргана. "Үзэгчид" зөвхөн блог дээрээс хөндлөнгөөс харж болно.
   Ингээд үндсэн тэмцээн маань 30 минут үргэлжлэх ба нийт 15-20 асуулт тавигдах юм. Тэмцээний сэдэв Partizip I, Partizip II. Асуултууд блогт байгаа хичээлүүдэд суурьлах тул мэргэн сурагчид маань энэ сэдвийн хичээлүүдийг эндээс дахин  харж бэлдэхээ хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ. Partizip I, Partizip II-ийн талаар блогт байгаа 3 видео хичээлүүдтэй холбоотой эдгээр асуултууд үсэг сонгох multiple choice болон монголоор юмуу германаар бичиж хариулахаар бэлтгэгдсэн байх ба монгол үгийг герман, англи үсгээр галиглаж бичнэ. Хариултыг шалгаруулах гол үзүүлэлт нь хурд байх боловч түрүүлж ирсэн хариулт буруу бол дараачийн зөв хариултанд оноог өгнө. Герман үг үсгийг солих болон том жижиг үсгийн алдааг бурууд тооцож оноо өгөхгүй. Тэмцээний танилцуулгыг Лхагва гариг гэхэд нийтлэх бөгөөд тэмцээнд оролцох хүсэлтийг Лхагва гаригаас (19.08) Бямба гаригийн (22.08) үдийн 12 цаг хүртэл и- мэйлээр (nadaas.asuu@hotmail.de) хүлээн авна.
   Идэвхтэй оролцоорой!

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen