sain baina uu? tanii blogoor zochilhod ta ih german helnii medlegtei
mundag hun bn.Tged tanias ym asuuh gsiin. Yaj german heliig sain surah
ve? arga baigaa yu? heldee tiim sain bish ch germand 1 jil helnii
beltgeld suugad ih surguulida oroh bolomj baidag bolu?
Сайн байна уу,
Би германд 10 гаруй жил сурч амьдарсан болохоор хэлний түвшин маань тодорой хэмжээнд хүрсээн. Мэдлэгийг маань үнэлсэнд баярлалаа. Герман хэл, эсвэл бусад хэлийг сайн бөгөөд хурдан сурахад шилэгдсэн арга гэж байхгүй дээ...Кино үзэх, ном унших, шахуулж шалгуулах гээд янз бүрийн аргууд байдаг л юм байна лээ. Чухам аль нь үр дүнтэй вэ гэдэг тэр аргуудыг хэрэгжүүлж байгаа хувь хүнээс нь л шалтгаална. Хурдан гэж яарах хэрэггүй. Харин "эртхэн гараад аажуу алхаж бай" Тэгвэл зорилгодоо хүрэх магадлал чинь орой гараад хурдан яваад хүрэхээс өндөр байна.
Сониуч бай, "энийг юу гэдэг юм бол, ингэж хэлэхийг яаж хэлдэг юм бол?" гээд хүмүүсээс асуу, интэрнэтээр хай. Сониуч байвал чи асууна, асуувал хариулт олно, тэгээд чи мэддэг болно.
Хэлэндээ сайн биш бол угаасаа оюутны виз чинь гарахгүй. Иймд тэр B2, C1 түвшний мэдлэгийг олох хэрэгтэй. Нэгэнт эдгээр түвшнийг системчилж хуваасан байгаа тул тэр мэдлэгийг мөн системтэй заалгаж сурсан нь дээр. Ямар ч байсан чи хэлнийхээ түвшинг тодорхойлуулчихаад нэг хэлний дамжаанд яв. Болж өгвөл герман багштай юмуу германд мэргэжил эзэмшсэн багштай дамжаа байвал зүгээр.
Чи монголд ямар ч хэлний мэдлэг, сертификаттай болоод ирсэн, германд дахиад шалгалт өгч хэлний бэлтгэл хийх хэрэгтэй эсэх, хэрэгтэй бол хэдэн семестэр хийх ёстойг чинь тэгээд хэлээд өгнө. Би хувьдаа 1,5 жил, анхан, дунд, дээд шатны бэлтгэлд суусан. Дашрамд нь хэлэхэд би 15 жилийн өмнө анх германд ирж байжээ. Тэр үед миний хэлний мэдлэг "0" байсан.(Гэхдээ л элчингийн ярилцлагад тэнцсэн 2 хүний нэг нь би, нөгөөх нь нэг герман хэлний багш хүүхэн байсан.)Хэдийгээр би элчингийн шалгалтанд тэнцсэн ч гэсэн энэ нь " лекцэнд суугаад бүхнийг ойлгоно" гэдгээс хэдэн бээр хол. Тийм ч учраас хэлний бэлтгэлээ анхан шатнаас нь эхэлсэн.
Хэрэв чи монголд байхдаа хэлээ сайн сураад ирвэл энд ирээд хэлний бэлтгэлд 1,2 семестэрийн дотор их сургуульд сурах болзлоо хангаж болно.
Чамд амжилт хүсье
Бетта
Сайн байцгаана уу, зочид минь! Миний блогт тавтай саатана уу.Герман хэл сурч буй хүмүүсийн сурах явцад нь нэмэр болохоор би энэ блогийг эрхэлдэг билээ. Архивт байгаа хичээлүүдийг он сарны дарааллаар юмуу, сэдэв гэсэн цэсэн дээрээс ерөнхий ангиллаар нь харж болно. Хамгийн шулуухнаар хүссэн сэдвээ олох зам бол хайх цонхон дээр монголоор юмуу германаар бичиж хайх юм. Хайвал та олно, асуувал би хариулна шүү!
Abonnieren
Kommentare zum Post (Atom)
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen