Чамайг ярихаар би дуулмаар байдаг
Чи ул үндэс ярьж байхад би нисэж дүүлмээр
Хоорондоо ярих ч юмгүй чимээгүй холдсоор
Хайр хайчаа вэ
Би өөрийгөө залуу, харин чи өөрийгөө хөгшин
Гэж бодсоор бид унаж байна, бидэнд барьц алга
Бид хөдлөх хэрэгтэй гэвч
Би тэгье гэж чи үгүй гэнэ
Бид өөр өөр замаар явж байна
Дахилт (2x):
Миний зүрх чинийхээс хурдан цохилно
Нэг юм шиг хамт цохилохоо байжээ
Хоёулаа ганц ганцаараа илүү гялалзах юм
Хувь заяа ийм байх ёстой бололтой
Болдог юм яг болдгоороо л давтагдаж
Бүр улиг боллоо, хэтэрлээ
Биднийг юу холбож эсвэл салгаж байгааг
Би асуухаа ч больсон, учир нь би
Бид сууриндаа л эргэлдээд байгааг мэдэж байна
Хоёулаа амьсгалах хэрэгтэй байна
Хуучин хальсыг сэтэртэл ургах хэрэгтэй байна
Тэгэхэд бид өөрсдийгөө олж харна
Тэг дундуур нь амьдралд шумбана
Тэгээд хоёулаа өөр өөр замаар явна
Дахилт
Би чамайг чөлөөлж тавьлаа, гэвч
Чамайгаа хайрласаар байх болно
Чи миний нэгэн хэсэг хэвээрээ үлдэнэ
Би чамайг чөлөөтэй тавьлаа
Чамайгаа хайрласаар байх болно
Чөлөөтэй – хайрласаар байх болно
Дахилт
...
Магадгүй ийм л байх ёстой юм шиг байна
Ийм л байх ёстой юм шиг байна
Ийм л байх, ийм л байх, ийм л байх...
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen