APS- Akademische Prüfstelle буюу их дээд сургуульд сурдаг болон сурсан хүмүүс Герман улсад сурахын тулд монголд (хятдад, вьетнамд) сурсан нь үнэн гэдгийг өөрийн улс дахь Германы элчин сайдын яамаар шалгуулаад эцэст нь ярилцлаганд ордог. Энэ ярилцлага нь ямар нэг хэл болоод дүрмийн ярилцлага биш. Үүнийг та англиар ч өгч болно. Гол нь элчингийн ажилтантай та харилцан ярилцах чадвартай байж, асуултанд нь зөв хариулах хэрэгтэй. Элчингийн хүн танаас сурч байсан болон сурч байгаа мэргэжилтэй чинь холбоотой маш энгийн зүйлүүд асууна. Хичээл ордог багш нарын чинь ч тухай асууж мэднэ. Энэ ярилцлагын зорилго нь таны өгсөн мэдүүлэг, бичиг баримт чинь үнэн бодитой эсэхийг шалгахад оршино. Энэ шалгалтанд орох гэж байгаа бол өөрийн сурч буй мэргэжлийг германаар юмуу англиар танилцуулаад хэлчихдэг, яагаад германд сурах гэж байгаагаа мөн хэлж чаддаг байх хэрэгтэй.
01.12.2014-с Улаанбаатар дахь Германы элчин дээр ярилцлага авч эхлэх юм байна.
Үүний тулд 24.10.2014 гэхэд бүх бичиг баримтаа өгч бүртгүүлсэн байх юм байна.
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen