Sayn uu, Bayasaa
Холбоос үг буюу Konjunktion-iiталаар маш
дэлгэрэнгүй хичээл 2011 onii 11, 12-r саруудад орсон байгаа. Эндээс чи
хэрэгтэй бүх мэдээллээ авч чадах байхаa. Миний блогны Хайх самбар
ажиллахгүй байгаа болохоор чи архиваас он сарны дарааллаар нь хөөж
олоорой. Чиний асуусан үгнүүд чинь үнэхээр эхлэн суралцагсдын толгойг
эргүүлдэг. Эдгээрийг үгчилж орчуулах юм бол юм явах, юм өгөх гээд
утгагүй болчихно. Харин ингэж утгачилж ойлгож болно:
Gibt es- байдаг
In der Mongolei gibt es viele Pferde.-Монголд олон морь байдаг (Монгол морь ихтэй)
Geht es-байдал, болох
-Wie geht es dir?-Чи сайн уу? (Чи ямар байна? Чиний бие сайн уу?)
-Es geht.- Зүгээрээ
-Es geht mir nicht gut-Миний бие муу байна.
-Wie geht das?-Энийг яадаг юм бэ?
-Das geht so...-Энийг ингэж...Энийг ингэнэ
-Geht das so?- Ингэж болох уу?
Wie geht das weiter?- Цаашид яах юм бэ?
Wie geht es weiter mit dir?- Чамайг цаашид яах юм бэ ?
Es geht um...- Ямар нэг юмны талаар...
-Um was geht es?- Энд юу (юуны талаар) болоод байна аа?
-Es geht um mein Leben- Энэ миний амьдралын талаар юм болж байна.
Чиний
хэлсэн шиг би бас өргөн хэрэглэгддэг үгнүүдийн талаар түүвэрлэж үгсийн
санд оруулая гэж би дээрээс бодоод л байсан юм. Үүнийг удахгүйхэн шиг
оруулнаа.
Захиа бичсэнд чинь баярлалаа. Сурах замд чинь амжилт хүсье!
Сайн байцгаана уу, зочид минь! Миний блогт тавтай саатана уу.Герман хэл сурч буй хүмүүсийн сурах явцад нь нэмэр болохоор би энэ блогийг эрхэлдэг билээ. Архивт байгаа хичээлүүдийг он сарны дарааллаар юмуу, сэдэв гэсэн цэсэн дээрээс ерөнхий ангиллаар нь харж болно. Хамгийн шулуухнаар хүссэн сэдвээ олох зам бол хайх цонхон дээр монголоор юмуу германаар бичиж хайх юм. Хайвал та олно, асуувал би хариулна шүү!
Donnerstag, 21. Februar 2013
Abonnieren
Kommentare zum Post (Atom)
Vielen Danke
AntwortenLöschen