Германд 11 сарын сүүлээс 12 сарын 26 хүртэл зул сар болдог ба энэ хугацааг Weihnachtszeit эсвэл Adventszeit ч гэдэг. Энэ баярын гол утга нь 12 сарын 24нд мэндэлсэн Есүс Христ юм. Weih (адис) - nachten (үдэш, орой шөнө болох) Тийм ч учраас энэ өдрийг Heiligabend буюу ариун үдэш гэдэг. Advent гэж ирэх, буух, морилох гэсэн утгатай латин үг.
Энэ жил (2014) 11 сарын 30-нд 1. Adventssonntag, 12 сарын 7-нд 2. Adventssonntag, 12 сарын 14-нд 3. Adventssonntag, 12 сарын 21-нд 4. Adventssonntagууд болно.
Манайхан цагаан сараар бие биедээ бэлэг өгдөг шиг энд бас энэ баяраар ойр дотныхондоо бэлэг өгнө. Тийм болохоор хүүхдүүд хэрхэн хөөрцөглөдөг нь ойлгомжтой биз ээ. Гэр бүл дотроо бараг сарын өмнөөс эхэлж бие биенээсээ ямар бэлэг авах хүсэлтэй байгааг нь асууж бэлддэг. Эс бөгөөс цаг нь тулахаар дэлгүүрт нөгөө бэлэг нь дууссан байх магадлалтай. Ихэнх германчууд энэ баяраар л жилдээ ганц удаа сүмдээ очдог юм шиг байна лээ. Тэгээд сүмд баярын айлтгалд орж гарч ирээд бие биедээ баярын мэнд хүргэцгээж Frohe Weihnachten! гэцгээдэг. Энэ нь манайхаар бол “Сар шинийн мэнд!” юм даа. Манайхыг бодоход мод сайтай газар болохоор сүлд мод нь жинхэнэ моднууд байдаг. (2013 оны зул сараар 30 сая гацуур мод зарагдсан байна !) Германчууд гэртээ сүлд модоо 12 саын 20 орчимд засаад 1 сарын 6 гэхэд буулгадаг.

Ер нь энэ баяр олон талаараа манай цагаан сарыг надад санагдуулдаг юм. Манайхан шиг энэ баяраар гэр бүлээрээ уулзалдана. Манайх ууц чанаж бууз хийдэг шиг энд шарсан галуу, төмсний салат баярын ширээнд заавал тавигддаг. Манай битүүнийг эдний Heiligabend-тай, Шинийн нэгэнийг эдний 1.Weihnachtstag-тай адилтгаж болно. Би анх ирчихээд эдний шинэ жил, зул сар 2-г ялгадаггүй байж билээ.
12 сарын 31-г Silvester гэх ба 1 сарын 1-ийг шинэ он буюу Neujahr гэнэ.
Дээр би германчууд Weihnachten-аа 4 долоо хоногийн өмнөөс угтаж баярладаг гэсэн. Энэ хугацааг Advent гэх ба 4 долоо хоногийн Ням гаригуудыг 1,2,3,4 дэх Adventssonntag гэдэг. Айлууд гэртээ Adventssonntag болгоноор нэг лаа асаах ба Heiligabend гэхэд ширээн дээр нь 4 лаа ассан байдаг. Мөн Adventszeit эхэлмэгц айлууд гэр дотроо болон зарим айлууд гэрийнхээ гадна янз бүрийн чимэглэл зүүх ба зайлшгүй байх ёстой нэг чимэг нь Adventskranz юм. Энэ бол хуш модны мөчрөөр бүрж чимэглэсэн цагираг (der Kranz-титэм) юм.
Цагаан сараар манайх ул боов хийдэг шиг Stollen гэдэг үзэмтэй боов болон Plätzchen гэдэг амтат жигнэмэгүүдийг энэ үеэр л цэцэрлэгийн балчир хүүхдээс эхлээд чихэр боовны үйлдвэрүүд хүртэл төрөл бүрийн өнгө, жороор хийдэг. Ээж аав нар хүүхдүүддээ 12 сарын 1-нд 24 жижигхэн хаалгатай чихрийн цуглуулга бэлэглэх ба үүнийг Adventskalender гэдэг. Advent эхлэхээс өмнө дэлгүүрүүд төрөл бүрийн амт, агуулгатай Adventskalender-р “бөмбөгдөх” ба бөөний бараанаас залхсан болоод завтай хүмүүс үүнийг өөрөө хийж хүүхдүүддээ юм уу хайртдаа амттанаар, эсвэл өөр өдөр тутамд баяр нэмэх өөр жижиг зүйлүүдээр дүүргэж өгөх нь ч бий. Ингээд 12 сарын 1-с 24 хүртэл өдөр бүр 1 хаалга нээнэ гэсэн үг. Олон хүүхдүүд соньхон сэтгэлээ барьж дийлэлгүй нэг л өдрийн дотор бүх хаалгаа нээгээд үзчих тохиолдол их. Weihnachtszeit-р хүүхдүүдийн авдаг бэлэг үүгээр дуусахгүй. 12 сарын 6-ны шөнө өвлийн өвгөн (Weihnachtsmann) яндангаар орж ирээд хүүхдүүдийн цэмцийтэл тосолсон гутланд амттан хийгээд явдаг гэдэгт хүүхдүүд итгэж энэ орой гуталнуудаа арчиж тосолчихоод бас өвлийн өвгөнийг хараад авах санаатай удтал орондоо сэрүүн байна. Тэднийг нойрондоо өвлийн өвөөтэй уулзаж байхад үед ээж аав нь гутланд нь сэмээрхэн чихэр жимс хийдэг болохыг тэд нэлээд том болсон хойноо мэддэг ч энэ л балчир насны хязгааргүй төсөөлөл хэний ч амьдралд хор болдоггүй биз ээ.

11 сарын сүүлээс эхэлж хот, суурин, тосгон бүхэнд өглөөнөөс шөнө хүртэл төв талбайд нь Weihnachtsmarkt буюу зул сарын зах ажиллаж эхэлдэг. Гэхдээ энэ зах дээр зөвхөн шинэ жилийн үед л байдаг, тухайн орон нутгийн өвөрмөц шинжийг харуулсан хоол унд, чихэр жимс болон гар урлалын эдлэлүүд зарагдах ба энд зайлшгүй байх ёстой зүйл бол Glühwein хэмээх халуун, чихэрлэг улаан дарс юм. Идэж уухаас гадна энд элдэв бусын тоглоом наадгайнууд зөндөө.Томчууд Weihnachtszeit-р дор хаяж 3, 4 удаа Weihnachtsmarkt орж сонгинотой шарсан элэг, шорлог мах эсвэл шарсан зайдсаа цадатлаа идэж аяга аягаар нь халуун дарс уудаг. Бас гурил тосонд хайрч дээр нунтаг сахар цацаж зардаг Krapfen нь надад манай боорцгийг санагдуулдаг юм. Бас тэр шарсан элгэнд би их дуртай. Ёоох ходоод хачин болоод явчлаа, Weihnachtsmarkt ордийм билүү, ккк.
Ich wünsche euch eine schöne, besinnliche, liebevolle Weihnachtszeit!
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen