Samstag, 26. April 2014

DSH шалгалтанд юу ирдэг вэ?

  •  Verstehen und Verarbeiten eines Hörtextes
Текст сонсоод ойлгох болон сонссон текст дээрээ ажиллах:
5550-7000 үсэгтэй Текст 2 удаа уншиж өгнө. Үүнийг сонсох явцдаа сурагчид тэмдэглэл хийж болно. Ингээд доорх даалгаврууд өгөгдөнө:
1. Асуултанд хариулах
2. Бүтэн текстийг юмуу хэсэгчилсэн текстийг дүгнэж бичих
3. Схемийн дагуу дүгнэж бичих
4. Бүтэн юмуу хэсэгчилсэн текстийг өөрийн үгээр бичих
  • Vorgabenorientierte Textproduktion 
Өгөгдсөн сэдэв, зураг эсвэл графикийн дагуу 250 үгтэй текст буюу зохион бичлэг бичих:  Ингэхдээ өгөгдсөн сэдэв, зураг, графикийг үг болгон бичихээс гадна дээр нь өөрийн үзэл бодол санаагаа үндэслэлтэйгээр (яагаад гэвэл..., тийм учраас...) бичнэ.
  • Verstehen und Bearbeiten eines Lesetextes und Wissenschaftssprachliche Strukturen: 
Текст уншаад ойлгох болон хэлзүйн бүтэц (дүрэм) нэгээс нөгөөд хөрвүүлэн бичих:
Энд өгөгдсөн текстийг өөрөөр эргүүлж бичих ба ингэхдээ өгүүлбэрзүй болон агуулга  дүрмийн хувьд зөв бичихэд анхаарна.

Даалгавар бүрт нэг бүтэн өгүүлбэр, нэг зай үлдээсэн  өгүүлбэр тус тус  өгөгдөнө. Хоосон зайг дүрмийн хувьд зөв, агуулгын хувьд эхний өгүүлбэртэй ижил байхаар бичнэ.
Голдуу доорх хөрвүүлэн бичих даалгаврууд ирдэг:


-Aktiv/Passiv 
  Der Gärtner pflegt den Garten.
  Der Garten wird vom Gärtner gepflegt.
-Relativsatz/Partizip II.
1. Das Auto, das verkauft worden ist, war kaputt.
    Das verkaufte Auto war kaputt.
2.  Das Spiel, das wir verloren haben, war sehr wichtig.
     Das von uns verlorene Spiel war sehr wichtig.
3. Ich fand die Antworten, die du gegeben hast, sehr dumm.
    Ich fand die von dir gegebenen Antworten sehr dumm.
-präpositionaler Ausdruck (хэзээ, яаж байхад) /konjunktionaler Nebensatz (яагаад, ямар учраас)
Als er das Feuer bemerkte, rannte er zur Tür.- Гал гарахыг  мэдмэгцээ тэр хаалгаруу гүйв.
Ich gehe heute nicht zur Arbeit, weil ich krank bin. -Би өнөөдөр ажилдаа явахгүй, яагаад гэвэл би өвчтэй учраас.
Nachdem er gefrühstückt hat, beginnt er mit der Arbeit-  Өглөөний цайгаа уусны дараа тэр ажлаа эхэллээ.
-direkte Rede/indirekte Redewiedergabe (Konjunktiv I)
direkte Rede: Thomas: „Ich bin neu in der Stadt.“
indirekte Rede: Thomas sagt, er sei neu in der Stadt.
-Transformationen in den Konjunktiv II (Irrealis)
Peter sagt:"Ich bin der Kaiser von China." - Direkte Rede
Peter sagt, er sei der Kaiser von China.- Indirekte Rede+ Konjunktiv I
Peter sagt:"Ich wäre gerne der Kaiser von China."- Direkte Rede+ Konjunktiv II
Peter sagt, er wäre gerne der Kaiser von China. - Indirekte Rede+ Konjunktiv II
-Einsetzen bzw. Ersetzen von Modalverben
können:  Wissenschaftler haben neue Medizin für diese Krankheit entwickelt.
Эрдэмтэд энэ өвчинд зориулж шинэ эм бүтээжээ.
Diese Krankheit kann geheilt werden.- einsetzen-  Энэ өвчин эдгэж болно.
Diese Krankheit ist zu heilen.- ersetzen- Энэ өвчин эдгэрнэ.
Diese Krankheit lässt sich heilen.- ersetzen- Энэ өвчин эмчлэгдэнэ.
Diese Krankheit ist heilbar. - ersetzen. Энэ өвчин эдгэрдэг өвчин.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen