Сайн байцгаана уу, зочид минь! Миний блогт тавтай саатана уу.Герман хэл сурч буй хүмүүсийн сурах явцад нь нэмэр болохоор би энэ блогийг эрхэлдэг билээ. Архивт байгаа хичээлүүдийг он сарны дарааллаар юмуу, сэдэв гэсэн цэсэн дээрээс ерөнхий ангиллаар нь харж болно. Хамгийн шулуухнаар хүссэн сэдвээ олох зам бол хайх цонхон дээр монголоор юмуу германаар бичиж хайх юм. Хайвал та олно, асуувал би хариулна шүү!
Sonntag, 22. Dezember 2013
Sonntag, 15. Dezember 2013
Sonntag, 1. Dezember 2013
das Weihnachten- Зул сар (давталт)
Германд 11 сарын сүүлээс 12 сарын 26 хүртэл зул сар болдог ба энэ хугацааг Weihnachtszeit гэдэг. Энэ баярын гол утга нь 12 сарын 24нд мэндэлсэн Есүс Христ юм. Тийм ч учраас энэ өдрийг Heiligabend буюу
ариун үдэш гэдэг. Христийн шашныхан Түүнийг Бурханы бэлэг, хүн
төрөлхөтнийг чөлөөлөгч хэмээж энэ өдрийг угтаж 4 долоо хоногийн өмнөөс
германчууд “баярлаж” эхэлдэг... Гэхдээ дээр үед л энэ жинхэнэ утгыг нь
хүмүүс мэдэж баярладаг байж. Одоо үед германчууд хэт материалистик,
реалистик болсон тул энэ утгыг нь мэдсэн ч үүнийг ойлгож ойшоох нь илүүц
санагдаж гагцхүү энэ баярын хүрээнд бий болдог баярын болоод басхүү
романтик уур амьсгалд нь баярлаж л энэ сарыг хүлээдэг юм шиг. Манайхан
цагаан сараар бие биедээ бэлэг өгдөг шиг энд бас энэ баяраар ойр
дотныхондоо бэлэг өгнө. Тийм болохоор хүүхдүүд хэрхэн хөөрцөглөдөг нь
ойлгомжтой биз ээ. Гэр бүл дотроо бараг сарын өмнөөс эхэлж бие биенээсээ
Abonnieren
Posts (Atom)