Германбетта 1 ном маань Интерном болон Мажестик дэлгүүрүүдээр цаашид саадгүй худалдаалагдах боллоо. Энэ номыг авах хүсэлтэй Герман, Австри, Швейцарь болон бусад Европын улсуудад байдаг хүмүүстээ би нь шуудангаар илгээж байна. Номын үнэ монголд 27000₮, германд 15 Евро (европ дотор шуудангийн үнэ нь орсон болно). EU-с авахыг хүссэн хүмүүс nadaas.asuu@hotmail.de -рүү мэйл бичнэ үү.
Хэлтэй хүн хөлтэй
Сайн байцгаана уу, зочид минь! Миний блогт тавтай саатана уу.Герман хэл сурч буй хүмүүсийн сурах явцад нь нэмэр болохоор би энэ блогийг эрхэлдэг билээ. Архивт байгаа хичээлүүдийг он сарны дарааллаар юмуу, сэдэв гэсэн цэсэн дээрээс ерөнхий ангиллаар нь харж болно. Хамгийн шулуухнаар хүссэн сэдвээ олох зам бол хайх цонхон дээр монголоор юмуу германаар бичиж хайх юм. Хайвал та олно, асуувал би хариулна шүү!
Freitag, 31. August 2018
Germanbetta 1 ном авах талаарх мэдээлэл
Сайн байцгаана уу, эрхэм герман хэлчид ээ,
Германбетта 1 ном маань Интерном болон Мажестик дэлгүүрүүдээр цаашид саадгүй худалдаалагдах боллоо. Энэ номыг авах хүсэлтэй Герман, Австри, Швейцарь болон бусад Европын улсуудад байдаг хүмүүстээ би нь шуудангаар илгээж байна. Номын үнэ монголд 27000₮, германд 15 Евро (европ дотор шуудангийн үнэ нь орсон болно). EU-с авахыг хүссэн хүмүүс nadaas.asuu@hotmail.de -рүү мэйл бичнэ үү.
Германбетта 1 ном маань Интерном болон Мажестик дэлгүүрүүдээр цаашид саадгүй худалдаалагдах боллоо. Энэ номыг авах хүсэлтэй Герман, Австри, Швейцарь болон бусад Европын улсуудад байдаг хүмүүстээ би нь шуудангаар илгээж байна. Номын үнэ монголд 27000₮, германд 15 Евро (европ дотор шуудангийн үнэ нь орсон болно). EU-с авахыг хүссэн хүмүүс nadaas.asuu@hotmail.de -рүү мэйл бичнэ үү.
Donnerstag, 8. Juni 2017
Mittwoch, 15. März 2017
Donnerstag, 19. Januar 2017
Ausbildung
sn
bnu?
taniig hariu bishsend talarhaj bn.
Minii huvid tanias dahiad
todruulah yum bgamaa. Ausbildungiin talaar ta medeelel uguuch. Umnu ni
bi tand germand
surah huselrei gedgee helsen shuudee harin nadad yag odo sanhuugiin
berhsheel bas bga yumaa tegeed ausbildungiig sonirhoj bn ldaa. Tegeed ta
nadaa zuwluguu uguuch gej husej bn.Ausbildung deer uu ali esvel shuud
uni dee orohuu gedeg deer.Ug ni odoo DSD II erwartet
bga mun yerubhiiduu tentssen baigaa yum ldaa tegeed nadad ergelzeh
zuils ih bn.
hundetgesen ...
Сайн байна уу,
Би сая интернэтээр Ausbildungiin талаар мэдээлэл жаал уншлаа:
http://www.make-it-in-germany.com/de/fuer-fachkraefte/ausbildung-lernen/ausbildung/ratgeber-ausbildung-in-deutschland
Германд Ausbildung хийх 3 боломж байна.
1. Duale Ausbildung буюу монголоор бол Техник Мэргэжлийн Сургууль (ТМС). Энд 3,5 жил хүртэл сурдаг ба сургалтын тал нь онол, тал нь практик- үйлдвэрлэлийн дадлага.
2. Betriebliche Ausbildung- Дагалдан сурагч: Ямар нэг үйлдвэр юмуу сурах гэж буй мэргэжлийн чиглэлийнхээ дагуу, жишээлбэл тогоочоор суръя гэвэл мэргэжилтэн бэлтгэдэг зөвшөөрөлтэй ямар нэг хоолны, эсвэл механикч болъё гэвэл тийм засварын газар дагалдан сурагчийн орон тоо байх юм бол
3. Мэргэжлийн дунд сургууль буюу Коллеж- Berufsfachschule/Schulische Ausbildung. Энд эмнэлгийн талын болон бусад бүх санхүү тоо бүртгэлийн гэх мэт мэргэжлүүд орно.
Эхний 2-т ороход тухайн байгууллагаас чамайг авна гэх юм бол германы хөдөлмөрийн албанаас албан ёсны зөвшөөрөл урилга өгнө.
Дагалдан сурагчийг Auszubildende (AZUBI), сургаж байгаа газрыг нь Ausbildende Institution гэнэ. Ийм газар сурч байгаа AZUBI-нүүд (бага хэмжээний) цалинтай байдаг.
3 дахь нь цалингүйгээр барахгүй сар бүр 300-600 евроны хооронд төлбөртэй байдаг. Дээр нь нөгөө амьжиргааны баталгаагаа өөрөө гаргаж банкинд мөнгөө байршуулна. Төлбөрөө төлж л байвал ийм сургуулиудаас урилга авч болдог байж магадгүй... Би сайн мэдэхгүй байна. 10 жилийн өмнө лав ийм сургуулиудад сурахад заавал германы иргэн юмуу герман гэр бүлийн гишүүнтэй байх ёстой байдаг байсан. Одоо больсон юм шиг байна лээ.
Их сургууль нь үнэгүй шахам байхад хэн гадаадаас ийшээ ирж сар бүр ийм их мөнгө төлж дунд боловсрол эзэмших вэ дээ. Герман хүүхдүүд бол улсаасаа эргүүлж төлөх эсвэл төлөхгүйгээр боловсролын тэтгэлэг (BAföG) авч болдог. Авахгүй байсан ч энд 30 нас хүртэл хүүхдийн мөнгө авах боломжтойгоос гадна эцэг эхээсээ тустаа газар амьдарч сурах юм бол байрны мөнгө гэж бас өгдөг.
Энэ 3-ын альнаар нь ч сурахаар болсон гэсэн юуны түрүүнд герман хэлний мэдлэг чухал. Их сургуулиуд шиг хэлний бэлтгэл гэж байхгүйг санаарай. Ямар ч үйлдвэр гадаадаас хэлгүй даадаа хүүхэд авчраад юм зааж өгөөд дээр нь цалин төлөхгүй нь ойлгомжтой.
Шаардагдах бичиг баримт:
- Монголд төгссөн дунд сургуулийн гэрчилгээгээ эндэхийн системээр дүйцүүлэх: http://anabin.kmk.org
- Энд Ausbildung хийх газартаа өргөдөл өгч урилга зөвшөөрөл авах. Ингэхдээ яаж намтар түүхээ бичих болон хэлний мэдлэгийн түвшнээ европын стандартаар илэрхийлэхэд https://www.europass-info.de тусална.
- Германы хөдөлмөрийн албанаас (Bundesagentur für Arbeit) албан ёсны зөвшөөрөл авсан байх ёстой гэнэ. Яагаад гэвэл AZUBI-д олгогдох цалин нь хөдөлмөрийн албатай, улмаар татварын системтэй нь холбоотой учраас.
Энэ зөвшөөрлийг яаж авах болон ер нь германд Ausbildung яаж хийхийг алхам бүрээр нь энд тайлбарласан байна.
За дүү минь, жанжин Сүхбаатарын хэлснээр "Сурах чигийг эрхэм болговол хандах зүг чинь өөрөө тогтож" хаана сурахыг чинь чамд заагаад өгөх байхаа гэж би найдаж байна.✌
Амжилт хүсье!
Баяртай
Dienstag, 13. Dezember 2016
Abonnieren
Posts (Atom)